Израилд 12-15 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 07

Израил 12-15 насны хүүхдүүдийг коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамруулж эхэлжээ.

Өсвөр настнуудыг вакцинжуулах ажил өнгөрсөн ням гарагт эхэлсэн ч халдварын тархалт буурч буйг харгалзан эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд хүнд хэлбэрээр өвчлөх эрсдэлтэй өсвөр настнууд, гэр бүлийнх нь гишүүд хүнд хэлбэрийн халдвар авах эрсдэлтэй гэр бүлтэйгээ амьдардаг болон гадаад улс орон руу зорчих өсвөр настнуудыг вакцинд хамруулахыг зөвлөсөн байна.

Израилийн эмч нар тус улсад хэрэглэж буй “Pfizer” вакцин хүүхдүүдэд аюулгүй бөгөөд үр дүнтэй гэж үзжээ.

Израил өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-ноос хүн амаа вакцинжуулж эхэлсэн билээ. 2021 оны нэгдүгээр сарын 10-наас эхлэн израилчууд вакцины хоёр тунгаа хийлгэсэн. Одоогийн байдлаар, тус улсын 5.45 сая иргэн нэгдүгээр тун, 5.1 сая хүн хоёрдугаар тундаа хамрагдаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top