Эрдэмтэд КОВИД-19-ийн дараа Гийен-Барре хам шинж илэрдгийг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 07

КОВИД-19 халдвар аваад эдгэрсний дараа Гийен-Барре хам шинж илэрдэг болохыг Их Британийн Бирмингемийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ.

Тус их сургуулийн эрдэмтэн Алекс Рихтерийн онцолсноор, коронавирусний халдвар туссаны дараа бие организмд үүссэн эсрэг биет нь зүрх, арьсны аутоимунн эмгэгийн шинж тэмдэгтэй төстэй шинжтэй болохыг илрүүлсэн байна. Аутоиммун эмгэг гэдэг нь дархлаа тогтолцоо өөрийн эсийг танихгүй, устгаж эхлэхийг хэлдэг байна.

Судлаачдын мэдээлснээр, энэхүү эмгэгийн эхний шинж тэмдэг нь хөлийн тавхай болон гарын сарвуу саажих, булчин суларч, өвдөх, баримжаа алдагдах зэргээр илэрдэг байна. Судалгаанд хөнгөн болон хүнд хэлбэрээр халдварласан хүмүүс оролцсон байна.

Гийен-Барре хам шинжийг анх 1916 онд Францын эмч Жорж Гийен, Жан Барре нар цочмог, өгсөх сул саажилт гэж тодорхойлжээ. Энэ эмгэг нь дархлааны эмгэг урвалаар сэдээгдэх, цочмог ба цочмогдуу явцтай, хэдэн цагаас хэдхэн хоногийн дотор мэдрэл ба захын мэдрэлүүд үрэвсэж, гар хөл тэгш хэмтэй сулран хөдөлгөөнгүй болж, зогсох, явах чадвараа алдах, амьсгалын гол булчин болох өрц суларснаар амьсгалахад хүнд болохоос эхлээд амьсгалын аппаратанд орох хүртэл хүндрэх, нүүрний нэг эсвэл хоёр тал сулран хөдөлгөөнгүй болох, нүд анигдахгүй, хацраа төмбийлгөж чадахгүй, зарим тохиолдолд хэл яриа орооцолдон, хахаж цацах, нүдэнд юмс хоёрлон давхарлаж харагдах шинж голчлон үүснэ. Мөн шээс задгайрах, шээс дусагнах, өтгөний байдал өөрчлөгдөх зэрэг шинж дагалддаг байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.84.219) 2021 оны 06 сарын 07

Чи болон чиний хайртай бүгд бичний бичсэн шиг болооо кккк

0  |  0
Зочин(192.82.84.219) 2021 оны 06 сарын 07

ХУДЛАА БИТГИЙ ХУЦАЖ БАЙ БОЛОРОО ЧИ ХАРИН ШЭЭС ЧИНЬ ДУСГАНАЖ НААД БИЧСЭН БҮХ МУУХАЙ БҮХЭН ЧАМД ЧИНИЙ ХАЙРТАЙ ХҮМҮҮС ТИЙМ БОЛООО.ЧИ ЧАДДАГ ЮМ БОЛ ОРОСУУД ЦОГЦОСОНД ЗАДЛАН ХИЙСЭН БАЙНА ТЭНЭГ НОВШОО ТҮҮНИЙГ ОЛООД САЙН.ОРЧУУЛААД ГАРГАЧИХВАЛ ЧАМД АРАЙ ДЭЭР БАЙХ ШҮҮ НОВШ ООО

0  |  0
Top