МУГЖ И.Одончимэг: “Гранд Маршал” хотхоны төлөвлөлтийг цогцоор шийдсэн нь таалагдсан

С.Данзан | Zindaa.mn
2021 оны 06 сарын 07

Монгол Улсын Гавьяат жүжигчин И.Одончимэг “Grand Marshal Luxury Villas” дөрвөн улирлын цогцолбор хотхоны анхны захиалагчдын нэг билээ. Тэрбээр нөхөр, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Бархүүгийн хамт урилгаар цогцолбор хотхоны төслийн нүүр царай болсон бөгөөд шав тавьсан цагаас хойш долоо хоног бүр хотхоны бүтээн байгуулалтын явцтай танилцаж, бусад захиалагч болон иргэдэд нээлттэй мэдээлэл хүргэдэг. Ээлжит нээлттэй өдөрлөгийн үеэр түүнтэй цөөн хором ярилцаж, төслийн талаарх сэтгэгдлийг хуваалцсанаа хүргэж байна.


-Танай гэр бүл “Grand Marshal Luxury Villas” хотхоны захиалагчдыг төлөөлөн барилгын явцад хяналт тавьж байгаа. Чухам яагаад энд хаус авахаар шийдсэнийг чинь сонирхож болох уу?

-Хүн бүхэн тавтай тухтай амьдрахыг хүснэ. Хаус гэдэг амьдрахад сайхан ч дагалдаад маш олон асуудал босож ирдэг юм билээ. Цахилгаан, дулаан, усан хангамж, харуул хамгаалалтаа яах вэ гэдгийг шийдэх л болно. Үгүй ядаж ашиглалтын зардал хэт өндөр байвал бас л асуудалтай. Хашаан дотроо хэчнээн тансаг сайхан хаус байгаад эргэн тойрон бохир байвал хүн яаж тухтай амьдрах билээ. Тэгвэл “Grand Marshal Luxury Villas” энэ бүгдийг шийдэх төлөвлөлттэй нь үнэхээр таалагдсан.

-Та хотхоны шав тавих ёслол дээр “Сэлбэ зуслан бол миний хүүхэд насны хамгийн сайхан дурсамж үлдээсэн газар” гэж хэлж байсан. Энэ дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Би хоёрдугаар ангидаа анх “Сэлбэ” зусланд амарсан юм. Олон улсын зусланд явна гэсэн чинь урд шөнө нь нойр хүрээгүй. Ирээд үнэхээр гоё санагдаж байсан. Тэр үед зусланд ирсэн хүүхдүүдийг ирэх, буцахад нь жинг нь үздэг байсан. Би энд 14 хонохдоо хоёр кг нэмэгдээд буцсан байдаг юм. 

Зусланд амраад би олон найзтай болсон. Буцахдаа манайхан чинь автобусаараа уйлалдаад, “бүгд энэ сайхан нөхөрлөлөө хэзээ ч мартахгүй шүү” гэж  яриад явж байлаа. Энэ зусланд ирээд нэг өрөөнд байсан хүүхдүүдээсээ вьетнам дуу, “Алс газрыг зориод Арав гаруй хонохдоо Амраг ээжээ бодоогүй нэг ч өдөр үгүй” гээд ээжийн тухай хүүхдийн дуу сураад. Тэр вьетнам дуугаараа  ангийнхаа урлагийн үзлэгт ороод, дараа нь сургуулийнхаа, районыхоо Урлагийн үзлэгт шалгарч дэвшсээр яваад Бүх ард түмний урлагийн үзлэгт оролцож мандаж өгсөн. Ер нь олон жил хоолоо олж идсэн дээ (хөхрөв).  Яагаад гэвэл тэр вьетнам дуу Вьетнамын их удирдагч Хо Ши Миний тухай дуу байсан юм.

GRAND MARSHAL LUXURY VILLAS

9667-9080, 9810-9080, 9311-9080, 9919-9080, 9005-9080.

БАЙРШИЛ: Сүхбаатарын талбайгаас 19 километрт, СБД, 20-р хороо, “Сэлбэ” хүүхдийн зуслангийн дэргэд.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top