О.Дашпагма: Ковидыг дэлхий даяараа устгах гол арга зам бол вакцин

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 08

ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар болон вакцинжуулалтын явцын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Дэлхий дахинд дархлаажуулалтаараа Израил, Бахрейн, АНУ тэргүүлж байна.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Хоёр дахь тунгаа хийлгэсний дараа л халдвараас сэргийлэх дархлаа үүснэ гэдгийг сайтар ойлгож, хоёр дахь тундаа товлолт хугацаандаа хамрагдах хэрэгтэй байна. Вакцин нь халдварт өвчнөөр хүндэрч, нас барахаас сэргийлдэг. Манай улс товлол вакцинуудад хамрагдалт өндөр байдаг. Ковидын хувьд ч энэ өвчнийг дэлхий даяараа устгах гол арга зам бол вакцин. Монгол Улсад вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, халдварт саа өвчнийг устгасан түүх бий" гэлээ.

Халдварт өвчнүүд нь вакцины хамрагдалт буурсан даруйд өсдөг аж. Иймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ товлолт вакцинд нь цаг хугацаандаа хамруулах маш чухал юм. 

Вакцинд хамрагдах насныхны 95 хувийг вакцинд хамруулж байж халдварт өвчнөөс сэргийлнэ. Вакциныг эсэргүүцэж, буруу ташаа мэдээлэлд итгэх нь маш буруу зүйл юм. Дэлхий дахинд шинжлэх ухааны судалгаа, ололт, амжилтын дагуу гарган авсан вакцинуудад итгэх хэрэгтэй гэдгийг ЭМЯ-наас дахин уриаллаа.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.67.11) 2021 оны 06 сарын 08

Устана гэж ярихаас ичихгуй гар вэ? Дэлхий нийтээр вирустай зэрэгцэн амьдарна гэдгийг хулээн зевшеерчеед байхад.Иймхумуус басярилцлага егч хумуусийг тэнэг мэтээр узэхээ болиочээ

0  |  0
Яаа яаая(66.181.169.70) 2021 оны 06 сарын 08

ируст гепатит устлаа юу энэ одоо дандаа худал ярьна мэргэжлийн хүн мөнүү эрүүл ахуйч биздээ ариун цэвэр шүү дээ

0  |  0
Top