АНУ-ын эм үйлдвэрлэгч “Moderna” компани Европын эмийн агентлагт хандан коронавирусний эсрэг гаргаж авсан вакциныг нь өсвөр настнуудад хэрэглэх зөвшөөрөл олгох хүсэлт хүргүүлжээ.
Тус компанийн ерөнхий захирал Стефан Бансел мөн ижил утгатай хүсэлтийг Канад улсын Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн байна.
Өнгөрсөн тавдугаар сард “Moderna” компани “mRNA-1273” вакцин нь 12-.17 насны өсвөр настуудад 100 хувийн үр дүнтэй болохыг эмнэлзүйн туршилтын 2/3 үе шатаар тогтоожээ.
Мөн сард Европын эмийн агентлаг “Pfizer/BioNTech” вакциныг 12-оос дээш насны хүүхдүүдэд хийх зөвшөөрөл олгосон билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Модерна ер нь хамгийн сайн нь.