ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар болон вакцинжуулалтын явцын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Эрүүл мэндийн салбар хөнгөн өвчилсөн хүмүүсийг гэрээр эмчлэх тактик барьж байгаа аж. Эрүүл мэндийн үндсэн тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна ковидын эмчилгээг хийж байгаа энэ үед иргэн бүр хичээж, халдвар хамгааллын дэглэмээ сахисаар байхыг анхааруулъя.
Дэлхий дахинд халдварын тоогоороо АНУ, Энэтхэг, Бразил, Франц, Турк улс тэргүүлж байна.
Өнөөдөр /2021.06.09/ дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй. Маргаашнаас дархлаажуулалтын цэг хэвийн ажиллаж эхэлнэ. Вакцины үр дүнг үзэхийн тулд бүгдээрээ дархлаажуулалтдаа хамрагдах хэрэгтэй байна.
Дэлхий дахинд 210 улсад дархлаажуулалт үргэлжилж, вакцинжуулалтаараа Израил, Бахрейн, АНУ тэргүүлж байгаа юм.
Вакцинд хамрагдах насныхны 95 хувь нь вакциндаа хамрагдаж байж бид халдварт өвчнөөс сэргийлнэ. Вакциныг эсэргүүцэж, буруу ташаа мэдээлэлд итгэх бус шинжлэх ухааны судалгааны дагуу гаргаж авсан вакцинуудад итгэх хэрэгтэй гэдгийг ЭМЯ-наас уриаллаа.
Сэтгэгдэл ( 0 )