АНУ-ын мэргэжилтнүүд хугацаа нь энэ сард дуусаж буй олон сая тун “Johnson & Johnson” вакциныг хэрхэн талаар шийдвэр гаргахаар яарч байна гэж “The Wall Street Journal” хэвлэлд мэдээлжээ.
Хөгжиж буй орнуудад вакцин асар дутагдалтай байхад ийм их тун вакцин дэмий үрэгдэх гэж буй нь Жозеф Байдены засаг захиргааг нөөц вакцинуудаа бусад оронтой хуваалцахад хүргэж байна гэж онцолжээ. Гэвч АНУ-ын эрх баригчдад туйлын богино хугацаанд дотооддоо хэрэглэх эсвэл бусад улсад нийлүүлэхэд хүндрэлтэй байна.
Вакциныг цаг хугацаанд нь хэрэглээгүйн шалтгаан нь өнгөрсөн дөрөвдүгээр сард “Johnson & Johnson” вакцины түгээлтийг түр зогсоосонтой холбоотой аж. Тухайн үед АНУ-ын холбогдох агентлагууд тус вакцин цусны бүлэгнэл үүсгэдэг эсэхийг шалгаж байжээ.
Арканзас, Баруун Виржиниа, Мичиган, Охайо, Оклахома, Пенсилвани мужууд хугацаан нь дуусаж буй вакцины нөөцтэй үлдээд байна.
“Johnson & Johnson” компанийн “Janssen” вакцин нь АНУ-д хэрэглэгдэх зөвшөөрөл авсан гурав дахь бэлдмэл юм. Тус вакцин нэг тун хийдгээрээ онцлог юм.
Сэтгэгдэл ( 0 )