Одоогоор төсөвт тодотгол хийх нөхцөл бүрдээгүй гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 11

Ковидын халдвар өндөр, нийгэм, эдийн засагт эрсдэл их байгаа энэ үед улсын төсөвт тодотгол хийх үү гэдэг асуултад Сангийн сайд хариулт өглөө.

Тэрбээр “Төсвийн тодотгол гэдэг нь хүссэн үедээ хийдэг, үзэмжээрээ шийддэг асуудал биш ээ. Төсвийн хуулийн дагуу тодорхой нөхцлүүд бүрдсэн үед төсвийн тодотгол яригддаг. Одоо бол төсвийн жилийн хувьд дөнгөж хагас жил дуусах гэж байна. Ямар ч байсан хагас жилээ дуусгаадхая. Ингээд төсвийн хуулийн хүрээнд ямар нөхцөл байдал бий болох нь уу. Тэрний дараа шийдэх асуудал. Одоогоор төсвийн тодотгол хийх төсөв, санхүүгийн нөхцөл бүрдээгүй байна. Гэхдээ аль болох төсвийн тодотгол хийхгүйгээр тухайн төсвийн жилдээ төлөвлөсөн төсвийн хуулийнхаа  зорилтынхоо хүрээнд ажиллахыг хичээнэ ээ” гэв.

 

Сануулахад, 2021 оны төсөвт: 

 

  • Орлогын хэмжээг 11,797.8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.9 хувь

 

  • Зарлагын хэмжээг 13,951.6 тэрбум төгрөг буюу 30 хувиар тооцож тусгасан.

 

  • Төсвийн алдагдлыг 2020 оныхоос  2,692.8 тэрбум төгрөгөөр бууруулж, -2,153.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -5.1 хувь байхаар төлөвлөн тусгасан юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top