Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр зургаадугаар сарын 11-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Туул зүүн хажуугийн Онон, Хангай нурууны арын Орхон, Алтай нуруунаас эхтэй Сагсай, Харбут Увс нуурын савын Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-40 см нэмэгдэж, Орхон, Хараа, Туул, Сэлбэ, Сөгнөгөр, Хэрлэн, Балж, Онон, Халх, Түргэн зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см Хүдэр, Ерөө гол Дулаанхаан сум орчимд үерийн аюултай 25-50 см даван хүчтэй үерлэж байна.
Өнөөдөр Туул гол Алтанбулаг, Хараа гол Дархан, Ерөө гол Дулаанхаан сум орчимд усны түвшин 10-35 см нэмэгдэх хандлагатай байна.
Иймд дээр дурьдсан голуудын сав, эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байх, бага насны хүүхдийг голын ойролцоо тоглуулахгүй, хараа хяналтаа сайжруулах, баталгаатай зам гарцаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Насанд хүрсэн хүмүүс жижиг хүүхдүүдэд өгдөг анхааруулга сэрэмжлүүлгээр амиа тээж байгаа нь үхэр монголчууд хэтэрхий ухамсар доройтой байгааг илтгэнэ. Арчаагүй новшнууд.
ene ih usiig hiimel nuur tsoorom nuur hiigeed govi ruugaa hoolio tataj goviin hvn amaa udanii tsever usaar hangaj baimaar bna.heden odor ingej ursaad alga boldog ch havar namariin ved ch dee..ulaanbaatariin hotiihoo deer dooor asar tom hiimel nuuruud baiguulij bolon ch dee..