Дэлхий дахинд 2.34 тэрбум тун вакцин хийгээд байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 14

Дэлхийн дахинд одоогийн байдлаар 2.34 тэрбум орчим тун вакцин хийгээд байна гэж Анадолу агентлаг мэдээлжээ.

Our World in Data сайтын мэдээллээр, коронавирусний эсрэг вакцинжуулалтын цар хүрээгээр Хятад улс тэргүүлж байна. Тус улс нийт 878.52 сая хүнийг вакцинжуулалтад хамруулаад байгаа бол АНУ 308.11 сая тун вакцин хийж, удаалж байна.

Энэтхэг улс нийт 253.19 сая хүн вакцин хийгээд байгаа бол Бразил 76.76 сая, Их Британи  70.74 сая, Герман 60.1 сая, Франц 43.8 сая, Итали 41.81 сая, Мексик 36.98 сая тун вакциныг иргэддээ тариад байна. Монгол улсын хувьд 3 534 495 тун вакцин хийгээд байна.

Нэг хүнд ногдох тунгийн хэмжээгээр Зүүн Африкийн Сейшелийн арлын улс тэргүүлж байна. Тус улсад 100 хүнд 139.51 тун вакцин хийжээ.

АНУ-ын Жонс Хопкинсын их сургуулийн мэдээллээр, цар тахал дэгдсэнээс хойших хугацаанд дэлхийн дахинд 175.72 сая хүн халдвар авч, КОВИД-19 3.79 сая хүний амийг авч оджээ. АНУ, Энэтхэг, Бразил улс халдварын тоогоор дэлхийд тэргүүлсэн хэвээр байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hujaa vaktsin ogt ne(202.131.225.197) 2021 оны 06 сарын 14

seishiliin araluud bolon mongold hyatad vaktsin hiisen tul vr dvn algaaa hoeyulaa haldvar ihseed bvr hetsvv boood bgaa bol busad ornuudad harin bagasaj bnaa..

0  |  0
Top