ТӨСӨВ: Сангийн сайд тодотгохгүйг хичээнэ гэсэн ч, МАН-ын бүлэг тодотгоно гэв

2021 оны 06 сарын 14

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.06.14/ хуралдаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонссон байна. Ковид-19 цар тахлын халдварын тархалт буурахгүй, нас баралт нэмэгдэж буй энэ үед Засгийн газраас авах дараа дараагийн арга хэмжээнүүд юу байх талаар ярилцсан гэж бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ. Улсын баяр наадам, төсвийн талаар хэлэлцсэн байна. Баяр наадыг зохион байгуулах эсэх талаар шийдвэрийг зургаадугаар сарын сүүлээр гаргах аж. Харин төсвийн тодотголыг наадмаас өмнө, хаврын чуулганаар хэлэлцэхээр ярилцсан гэлээ.

Сануулахад, Сангийн сайд Б.Жавхлан энэ сарын 11-ний өдөр хэвлэлийнхний асуултад хариулахдаа  “Төсвийн тодотгол гэдэг нь хүссэн үедээ хийдэг, үзэмжээрээ шийддэг асуудал биш ээ. Төсвийн хуулийн дагуу тодорхой нөхцлүүд бүрдсэн үед төсвийн тодотгол яригддаг. Одоо бол төсвийн жилийн хувьд дөнгөж хагас жил дуусах гэж байна. Ямар ч байсан хагас жилээ дуусгаадхая. Ингээд төсвийн хуулийн хүрээнд ямар нөхцөл байдал бий болох нь уу. Тэрний дараа шийдэх асуудал. Одоогоор төсвийн тодотгол хийх төсөв, санхүүгийн нөхцөл бүрдээгүй байна. Гэхдээ аль болох төсвийн тодотгол хийхгүйгээр тухайн төсвийн жилдээ төлөвлөсөн төсвийн хуулийнхаа  зорилтынхоо хүрээнд ажиллахыг хичээнэ ээ” гэж байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.242.45.45) 2021 оны 06 сарын 14

ene JAVHLAN gej shambiisan HOGIIN ZALUU SHU

0  |  0
Top