“Sun Medical center UB” эмнэлэг БҮРЭН ДИЖИТАЛ рентген аппаратаар оношилж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 17

“Sun Medical center UB” эмнэлэг БНСУ-д үйлдвэрлэсэн бүрэн дижитал рентген аппаратаар бүтэн биеийн рентген зураг авч байна. Тус эмнэлгийн бүтэн рентген зурагны хариу 15 минутын дотор гарч, дотоод сүлжээгээрээ бүх эмч нар руу шилжиж очсоноор дотрын, мэс заслын, гэмтлийн гээд бүх эмч нар үзэж, оношлох боломжтой болно.

Рентген шинжилгээний төв нь өдөр бүр 08:30-16:30 цаг хүртэл ажиллаж, 20 мянган төгрөгөөр рентгенээр харж байна. Харуулсан рентген зургаа хэвлүүлж авбал 30 мянган төгрөгийн төлбөртэй аж.

Б.Эрдэнэтунгалаг: Рентген нь томографын өмнөх шинжилгээ

“Sun Medical center UB” эмнэлгийн рентген техникч Б.Нандинтунгалаг “Рентген шижилгээ нь гэмтлийн үед, зарим тохиолдолд үүсгэвэр үүссэн, мөн үүнээс гадна уушгины эмгэг үзүүлэлтүүдийг гаргаж ирнэ. Компьютер томографын өмнөх шинжилгээ юм. Манайд рентген шинжилгээ өгч байгаа хүмүүс гэмтэл, мэс заслаар илүү ханддаг. Сүүлийн үед ковидтой холбоотойгоор уушгины зовиур их болсон болохоор уушгиа их харуулдаг. Ковидын улмаас уушгины зах хэсгээр агааржилт буурч, цайрч эхэлж байгаа нь харагдана” гэлээ.

 

Н.Түвшинжаргал: Бүрэн дижитал рентген аппарат нь ялгарал маш сайтай

“Sun Medical center UB” эмнэлгийн Нэгдсэн шинжилгээний төвийн эрхлэгч Н.Түвшинжаргал “Манай Нэгдсэн шинжилгээний төв нь 1980 оноос хойш БНСУ-ын Sun Medical center-т хөгжүүлж ирсэн нэгдсэн шинжилгээний зарчмыг хуулбарлаж, 2020 оны тавдугаар сараас хойш ажиллаж байгаа. Нэгдсэн шинжилгээ гэдэг нь тухайн үйлчлүүлэгчид бүх төрлийн багажийн шинжилгээг хийгээд, хариу нь гарсны дараа эмч нар дүгнэлт өгдөг шинжилгээ юм” гэлээ.

БНСУ-аас оруулж ирсэн бүрэн дижитал рентген аппаратныхаа талаар “Sun Medical center UB” эмнэлгийн Нэгдсэн шинжилгээний төвийн эрхлэгч Н.Түвшинжаргал “Энэхүү рентген аппарат нь бүрэн дижитал. Өмнө нь хагас дижитал аппарат хэрэглэдэг байсан бол одоо бүрэн дижитал рентген аппаратаар зураг авч үйлчилж байна. Энэ аппарат нягтшил маш сайтай, 2020 онд үйлдвэрлэсэн шинэ технологийн аппарат юм. Зураг авах, оношилгоо хийхэд ялгарал нь маш сайн” гэв.

“Sun Medical center UB” эмнэлэг нь Нэгдсэн шинжилгээний төвдөө Лабораторийн бүх төрлийн шинжилгээ /бактерлоги, иммунологи, гематологи, биохими, молекул биологийн шинжилгээ/, Дотрын чиглэлээр зүрх судас, хоол боловсруулах болон бөөр шээсний замын эмгэгийн үзлэг оношилгоо, эмчилгээг хийж байна.

Мөн дотрын чиглэлээр бүх төрлийн шинжилгээ ЭХО оношилгоо, ходоод, бүдүүн гэдэсний дуран, зүрхний цахилгаан бичлэг, уушгины багтаамжийн шинжилгээ, хеликобактер тоолох, рентген, шүдний панорама зэрэг бүх төрлийн шинжилгээнээс гадна амбулаторын бүх төрлийн үзлэг оношилгоо хийгдэж байна.

“Sun Medical center UB” эмнэлэгт мөн ковидын PCR болон түргэвчилсэн шинжилгээг хийж eruul.gerege.mn сайтруу баталгаажуулан оруулдаг.

Хан-Уул дүүргийн 7-р хороо, Энканто Оранж Таун, Sun Medical Center UB эмнэлэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top