ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр АСА станцад ярилцлага өглөө.
Тэрбээр хүүхдийн вакцинжуулалтын талаар "16-17 насны хүүхдүүдэд вакцин хийж эхэлсэн. Ирэх долоо хоногоос 12-15 насныханд вакцин хийнэ" гэлээ. Хичээлийн жил эхлэхээс өмнө хүүхдүүдийг вакцинжуулахаар төлөвлөж байгаа аж.
16-17 насныхны вакцинжуулалт эхлээд хоёр долоо хонож байгаа ч хамрагдалт муу байгааг ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр хэллээ. Эцэг, эхчүүд та бүхэн 16-17 насны хүүхдээ коронавирусний халдвараас хамгаалж, вакцинд хамруулаарай.
Дэлхий дахинд зургаан улсад 5-11 насны хүүхдүүдэд вакцин хийх туршилт хийгдэж байгаа аж. Үүний дараа 6 сартайгаас 2 насны, 2-5 насны хүүхдүүдэд ковидын эсрэг вакцин хийх туршилт эхэлж, бүх насны хүүхдэд вакцин хийх дүрэм журам гарах гэнэ.
Манай улсад дээрх насны хүүхдийн вакцинжуулалтыг өвөл хийнэ гэсэн хүлээлттэй байгаа аж.
ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөрийн ярьж буйгаар жирэмсэн эмэгтэйчүүд ковидоор өвчилж, маш богинохон хугацаанд хүндэрч байгаа гэнэ. Хөл хүнд эмэгтэйчүүд маш хурдан амьсгалын дутагдалд ордог байна.
Сэтгэгдэл ( 0 )