Т.Навчаа: Вакцин хүүхдийг 100 хувь хамгаална гэсэн судалгаа бий

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 23

Хүүхдийн эмч, анагаах ухааны доктор Т.Навчаа АСА станцад ярилцлага өглөө.

Тэрбээр "Хүүхдүүд шинж тэмдэггүй өвчилж байна гээд ярихаар хүмүүс хүүхдээс зайлсхийж, эмээж байгаа нь буруу юм. Шинж тэмдэгтэй хүмүүс ханиаж, найтаах үеэр вирус тархдаг бол шинж тэмдэггүй өвчилж байгаа хүүхдүүд найтаахгүй, ханиалгахгүй учир халдвар тараах нь бага" гэлээ.

Уушги, зүрхний архаг хууч өвчлөлтэй, таргалалттай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ковидоор хүнд өвчилж байгаа гэнэ. Түүнчлэн хүүхэд илүүдэл жинтэй болдог шалтгаан нь өвчин эмгэг бус буруу хооллолт юм гэдгийг Т.Навчаа эмч хэлж байна. Таргалалттай хүүхдүүдэд гурилан бүтээгдэхүүн, чихэр, амттан өгөхөөс татгалзаж, жимс ногоо, овъёос идүүлэх нь зөв гэлээ.

Хүүхдээс PCR шинжилгээ авахад хэцүү байдаг учир хүүхэд тань ковидын шинжилгээ өгөхийн өмнө яагаад ийм шинжилгээ өгөх ёстой болж буйг тайлбарлаж, бичлэг үзүүлж, ямар процесс болохыг харуулах нь зөв аж.      

Дархлааг дэмжих зөв арга нь сайн унтаж амрах, цэвэр агаар, чанартай хоол хүнс юм. Мөн сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд хийсэн халдвар хамгааллын сурталчилгааг хүүхэд тань мөрдөж сурсан уу, гараа угааж, бохир гараа ам хамар, нүдэндээ хүргэхгүй байж, амны хаалт зүүж дадсан уу гэдгийг анхаарч байхыг хүүхдийн эмч, анагаах ухааны доктор Т.Навчаа санууллаа. 

Тун удахгүй 12-оос дээш насныхны вакцинжуулалт эхэлнэ. Ковидын вакцин нь том хүнд хүндрэлээс хамгаалах бол хүүхдийг халдвараас 100 хувь хамгаална гэсэн судалгааны дүн байгааг Т.Навчаа эмч онцлоод "Би бол ковидын төдийгүй бүх вакциныг  дэмждэг. Эцэг, эхчүүдэд хүүхдүүддээ заавал вакцин хийлгэхийг уриална" гэлээ. Мөн гэртээ хүн бүү оруул, олон хүнтэй газраар бүү яв гэв.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зараа(124.158.67.121) 2021 оны 06 сарын 24

Агуу ихэрхлийн өвчин туссан нөхөр юм уу, багахан донгодоорой

1  |  0
Зочин(202.126.89.35) 2021 оны 06 сарын 24

Дандаа мэдэмхийрч худал хуцдагийм.ю

1  |  0
ЗОЧИН(64.119.21.136) 2021 оны 06 сарын 23

ДЭЛТА ВИРУС ИЙГ ВАКЦИН ДИЙЛЖ БАЙГАА ЮМ УУ? НЭ Л МАШ ЧУХАЛ БАЙНА.

0  |  0
ХУДЛАА(192.82.77.162) 2021 оны 06 сарын 24

хУДЛАА

2  |  0
zochin(49.97.96.190) 2021 оны 06 сарын 23

hvthalgui udur honog aldalgui bakcin tariach neg l yardag uls udur honog aldalgui heregjuuleh ajil chin yum bich uu

0  |  0
Top