Нийт нутгийн 40 гаруй хувьд зуншлага хэвийн байна

2021 оны 06 сарын 25

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зуншлага нийт нутгийн 40 гаруй хувьд хэвийн, 10 гаруй хувьд муу,  бусад нутгаар дунд буюу ургамлын гаралт удаашралтай үнэлгээ гарчээ.

Тодруулбал Орхон, Дархан-Уул, Сэлэнгийн нийт, Увс, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорноговийн зарим, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ганц нэг сумдын нутгаар хэвийн, Өмнөговийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Өвөрхангайн ганц нэг сумдын нутгаар муу, бусад нутгаар дунд буюу ургамлын ургалт удаашралтай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top