Сирид АНУ-ын агаарын цохилтын үеэр хүүхэд амиа алджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 28

Ирак, Сирийн хилийн бүсэд АНУ-ын агаарын цэргийн хүчин цохилт өгчээ. Энэ үеэр нэг хүүхэд амиа алдаж, гурван хүн шархадсан байна.

Сирийн SANA агентлагийн мэдээлснээр агаарын цохилт Сирийн зүүн хэсгийн Дейр-эз-Зор мужийн нутаг дэвсгэр рүү чиглэжээ.

Сирид гал зогсоосон бүсэд ч буун дуу гарсаар байгаа юм. Сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэх төвөөс мэдээлснээр террорист бүлэглэл «Жабхат ан-Нусра»-гийнхан гал зогсоосон бүсэд удаа дараа гал нээжээ.

Идлиб, Латакиа, Алеппо, Хама мужуудад буудалцаан болсоор байгаа аж.

Тэгвэл Сирид гадны улсаас эргэн ирж буй хүмүүсийн тоо хоногт 40-50-иар тоологдож байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top