Кабул БНХАУ, БНЭУ, ОХУ зэрэг гадаад түншүүддээ хандан Афганистаны батлан хамгаалах, аюулгүй байдлыг сахин хамгаалах хүчинд терроризмтой тэмцэхэд нь техникийн тусламж үзүүлэхийг хүсэж байна гэж Афганистаны Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Хамдулла Мохиб мэдэгджээ.
БНХАУ, БНЭУ, ОХУ болон бусад бүх түншүүдийн үзүүлэх техникийн дэмжлэгийг талархан хүлээн авах болно гэж тэрбээр онцолсон байна. Ингэхдээ гаднын аливаа дэмжлэг, туслалцаа тус улсын дотоод хэрэгт оролцох шалтаг болох ёсгүй гэж Мохиб мэдэгдээд нэг их гүрнийг нөгөөгөөр солих хэрэг байхгүй гэж онцолжээ. Энх тайван, тогтвортой байдлыг зөвхөн бүс нутаг болон дэлхийн улс орнуултай хамтран ажаллаж байж бий болгох боломжтой гэж тэрбээр тодруулжээ.
Сэтгэгдэл ( 0 )