С.Энхболд эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэгчдийг хүлээн авч уулзлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 16

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтаар цар тахлыг даван гарахад хамтран ажиллахаар санал солилцож, импортын эмийн үнийн асуудал дээр анхааран ажиллахыг хэлэлцлээ.

КОВИД-19 цар тахлыг даван гарахад төр хувийн хэвшлийнхний хамтын ажиллагаа чухал байгааг Эрүүл мэндийн  сайд С.Энхболд уулзалтын эхэнд онцлов.

Мөн иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг сахин хамгаалахад төр засгийн гаргасан бодлого шийдвэрийг дагаж нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа эм, эмнэлгийн хэрэгслийг ханган нийлүүлдэг аж ахуй нэгжийн төлөөлөл хэлсэн юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.53) 2021 оны 07 сарын 16

Одоо тэр хятад вакцинуудаа хая2. Итгэл алдсан бас хугацаа нь ч дуусаа байлгvй.

0  |  0
Top