12-оос дээш насныхныг Файзер/БиоНТех компанийн Комирнэти вакцины нэгдүгээр тунд өнөөдрөөс хамруулж эхэлжээ.
Файзер вакцины нэгдүгээр тунд хамрагдах 12-оос дээш насныхны вакцинжуулалтыг түр зогсоогоод байсан билээ.
Өнөөдөр буюу 2021.07.20-нд Улаанбаатар хотод суурин 19 цэгт 29 багийн 208 эмч, ажилтан ажиллаж, 5155 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Өнөөдрийн байдлаар 12-17 насны хүүхдүүдийн 70 орчим хувь нь вакцины хоёр дахь тундаа хамрагдаад байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )