Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2021 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 7.1 их наяд төгрөг болсон байна. Үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 6.4 их наяд төгрөг болжээ.
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 7.5 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, төсвийн алдагдал өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум төгрөг буюу 51.3 хувиар буурчээ.
Төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ зургаадугаар сард 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 262.0 (30.4%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Харин зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 89.4 (7.2%) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.
Сэтгэгдэл ( 0 )