Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт гарсан шонхрын анчин арабуудын отгийг сурвалжлахаар очлоо. Арабууд энд отоглоод хориод хонож байгаа талаар нутгийн иргэд манай сонинд мэдээлж, сурвалжилж өгөхийг хүссэн юм. Дундговийн засмал замаар давхисаар нутгийнхны хэлдгээр “Самбарт”-аар салж, 30 орчим километр яваад Бараат багийн нутаг Хашаатын голд ирлээ. Голынхны хэлж байгаагаар арабууд ирээд хорь гаруй хонож байгаа ч ирж буцах хүмүүс, ачаа барааных нь цуваа одоог хүртэл тасрахгүй байгаа аж. Арабууд ирснээсээ хойш Бага булгийн худгаас 50 орчим тонн ус авч хэрэглэжээ. Ингэснээр тухайн худгийн ус маш ихээр багассан гэдгийг малчин н.Мөнхжигүүр хэлж байна.
БОАЖЯ-наас 30 шонхор барих зөвшөөрөл авсан Дубайн ханхүүгийн отог Хашаатын голоос 10 орчим километрийн зайд буюу Хонгор хайрханы ар бэлд бий аж. Хонгор бол нутгийн ардууд эртнээс тахиж ирсэн овоо, тахилгатай хайрхан гэнэ. Гэтэл энэ орчмын бэлчээрийн газрыг том тэргүүдээр талхалж, хаа дуртай газраараа зам гаргаж, адуу малаа бэлчээх боломжгүй болж байгаад харамсаж буйгаа ч тэрээр хэлнэ лээ. Мөн арабууд эргэн тойрныхоо айлуудад тус бүрд нь хоёр сая төгрөг өгсөн гэсэн дам яриа гарчээ. Бид бүхэн нутгийн айлаас зам асуусаар арабын отгийн барааг олж харлаа. Адил төстэй дүмбэн толгой, ижилхэн хонхор гүдгэр газартай нь зам мэдэхгүй, нутгийн бус бидэнд чиг баримжаа авахад хэцүүхэн байлаа.
Энэ жил Өнжүүлийн тал нутагт үнэхээр дэлхий дэлэгнэсэн зун, намар болжээ. Сүүлийн хэдэн жилд ийм сайхан байгаагүйг уулзсан хүн бүр хэлж байна лээ. Энэ нутгийн унаган хүү Хөдөлмөрийн баатар Бавуугийн Лхагвасүрэн гуайн шүлэглэснээр “Хөрөөний ир шиг намхан хөх уулсын” дунд шонхрын анчид бусдын нүднээс далд, нууцлаг газарт отгоо барьжээ.
Өдгөөгөөс 10 жилийн өмнө Монголын жигүүртэн амьтдыг хамгаалах нийгэмлэгийнхэнтэй хамт шалгалтаар Баян-Өнжүүл сумын нутгаар явж байлаа. Тэр үед арабууд сумын төвийн зүүн хойхнуур отоглон шонхор барьдаг байсан бол энэ удаад сумаас урагшаа 50 километрийн зайд, олны хөлөөс зайдуу буусан байна. Биднийг очиход отог ахалж байгаа хүн, орчуулагч хоёр нь хот явчихсан байж таарлаа. Төв аймгийн Баянцагаан, Баян-Өнжүүл сумын цагдаа нар хамгаалалтад гарч байгаа ч мөн л сумын төв явсан эзгүй байв. Гурван хэсэг болгон 100 орчим асар, майхан барьжээ. Мэдээлэл өгөх хүн байхгүй учраас асруудынх нь дундуур явж өөрийн нүдээр харахаас өөр сонголт байсангүй. Сануулахад энэ отог бол АНЭУ-ын Дубай хотын дэд захирагч Хамдан Бин Мухаммед Бин Рашид Аль Мактун гэж хүнийх гэдгийг бид өмнө нь мэдээллэсэн. Тэд энэ жил 30 шонхор барих, хилээр амьдаар нь авч гарах эрхтэй.
Хэд хоногийн өмнө тус отог хэд, хэдэн газар өрөмдлөг явуулж байж 100 орчим метрийн гүнээс худаг гаргажээ. Тиймээс зарим нэг асруудынхаа дотор нойл, шүршүүр, угаалтуур байрлуулж, газар ухан цэвэр, бохирын шугам татсан байна. Иймэрхүү газарт нь нилээд эрх мэдэлтэй арабууд нь амьдардаг аж. Мөн цахилгаан үүсгүүрийн дэд станц байрлуулсан нь томчуудынхаа тав тухыг хангахад зориулжээ. Нэг үгээр шонхор барих арабуудын отог утасгүй интернет, цахилгаантай. Усанд орох халуун, хүйтэн устай, ундны усны худагтай гээд суурин газрын хүмүүсээс ч бараг илүү амьдарч байна.
Хамгийн сонирхолтой нь тус отог Баян-Өнжүүл сумын ИНХ-ын төлөөлөгч, Улсын сайн малчин М.Отгонбилэгийн хотонд буучихаж. М.Отгонбилэг гуай тэднийг буулгахгүй гэж хэл ам хийтэл “Манай ханхүүгийн нутаг энэ мөн байна” гэж баахан газрын координат бүхий цаас үзүүлсэн байна. Нэгэнт холбогдох яамнаас нь зөвшөөрөл авчихсан, сум орон нутагтай нь гэрээ хийчихсэн учраас тэд хүч түрэн отгоо ийнхүү барьжээ.
Хүчин мөхөсдөж, малаа хотлуулах газаргүй болсон тэрээр “Эхээс энэ л газартаа унаж хүн болсон юмсан. Нэг л өдөр төрж, өссөн газар маань хэн нэгэн ханхүүгийн нутаг болчихсонд гайхаж л сууна” гэсэн юм. Харин ойр орчмын айлууд хоёр сая төгрөг авсан гэдэг яриаг тэрээр үгүйсгэсэн. Малын бэлчээрээ бодоод нутгаа орхиод нүүх гэхээр “Нутаг усаа арабуудад зарчихаад нүүчихлээ” гэх болов уу хэмээн санаа зовж, хөөж туутал нь байж байхаар шийджээ.
Тус арабуудын орчуулагчаар Б.Мөнхнасан гэж Элчин сайдын яаманд ажилладаг хүн бий гэнэ. Энэ сарын 25-ны өдөр ханхүүгээ хүлээж авахад отог нь бэлэн болсон эсэхийг шалгах том албан тушаалтай араб ирэхээр цуг буцаж ирнэ гэсэн хэмээн арабуудын түлшний хэрэгцээг хангахаар 20 хоногийн гэрээ хийгээд ирсэн том тэрэгний жолооч залуу ярьж байсан.
Хоёр асрыг шонхрын өгөөшөнд хэрэглэх тагтаа байрлуулахаар бэлдсэн байна. Анчдаа 21 аймгийн нутгаар тараан явуулсан учраас нэг асарт нь ойр зуур хэрэглэх цөөн тооны тагтаа байх аж.
Арабууд шонхор барьсан тоогоороо нэг шонхрын 16.4 сая төгрөгийн 80 хувийг сум орон нутагт өгөх ёстой. Гэсэн ч үүнээсээ гадна Баян-Өнжүүл суманд 100 сая төгрөг өгөхөөр тохирсон гэдгийг М.Отгонбилэг гуай хэлсэн. Мөн Засаг дарга нь “Наад хүмүүсийг чинь энд буулгахгүй бол Баянцагаан сумынхан өөрийн нутагтаа буулгачих гээд байна. Хэдэн төгрөг нь хаа юм. Тиймээс нэг их хэл ам гаргалгүй буулгачих” гэсэн байна.
Тийм болохоор сум орон нутгаас хяналт, шалгалт явуулж чадна гэдэгт итгэхгүй байгаа аж. Үнэхээр ч нэгэнт өгдөг, авдгаа тохирчихсон орон нутгийн удирдлагууд шаардлага тавьж чадахгүй биз. Тиймээс л тэд хаа дуртай газраа нүх ухаж, худаг гаргаж, дуртай газраараа зам гарган давхиж байна. Дубайн энэ ханхүү 2019 онд ирэхдээ Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт отоглож, халиун буга буудсан асуудал үүсгэж байсан нэгэн. Энэ жил ч ийм асуудал үүсгэхгүй гэх баталгаагүй. Аравдугаар сарын дундуур монголд ирэхэд нь Төрийн тусгай хамгаалалтын газраас хүмүүс ирж хамгаалалтад гарахаар болсон гэдгийг нутгийнхан хэлж байсан.
БОАЖ-ын сайд Н.Уртнасан саяхан ховор ан агнуурын зөвшөөрлийн тухай мэдээлэл хийсэн. Ингэхдээ шонхор шувууг бариулах, хилээр гаргах талаар нэг ч үг, өгүүлбэр хэлээгүй. Шонхор шувууг барих, хилээр гаргах нь 2015 оноос Засгийн газрын “Нууцын зэрэглэл”-д ордог болсон учраас олон нийтэд мэдээллэх нь хориотой биз. Уг нь энэ мэт зүйлийг ард түмэндээ ил тод хэлдэг байх нь элдэв хууль бус зүйлс, хэл ам, хардлага гарахгүй байх үндэс болох учиртай. Ер нь шонхрын зөвшөөрөл дагасан асар их авилгын шинжтэй үйлдлүүд байдаг гэдгийг хүмүүс хэлдэг. Ямартай ч бидний авсан мэдээллээр энэ жил агнуурын шувуу 250 хүртэл тоогоор гаргахаар болсон аж. Нутгийн хүмүүс шувуу бариад байгаа гэж хэлсэн ч тухайн отог дээр нь барьсан шонхор харагдсангүй. Гэтэл тэд Эмээлтийн наана Баруунтуруунд байх өөрсдийн эзэмшлийн хашаандаа барьсан шонхруудаа байрлуулж байгааг эх сурвалж хэлсэн. Тэд 30 шонхор авч явах эрхтэй ч хэдэн зуугаар нь барьж цуглуулдаг. Ингээд яг явахынхаа өмнө шилж сонгож, хэмжиж байж 30 шонхроо аваад явна.
Салбарын сайд нь “Буруу мэдээлэл тарлаа” хэмээн арьсаа хамгаалж, гэрээтэй хэдэн телевиздээ мэдээлэл өгч суухаар энэ мэт шилж сонгодог, буцаан тавьсан шонхруудаа амьдрах чадваргүй болтол гэмтээдэг, зөвшөөрөл авсан л бол монгол орны хаа дуртай газраа эзэн шиг нь давхилдаж, зүй бус авирладаг байдлыг нь цэгцлэхийн төлөө ажиллах хэрэгтэй. Гэвч өгсөн зөвшөөрлүүдийнхөө тоог “Өмнөх жилүүдийг бодвол харин ч цөөн” хэмээн өөрийгөө өмөөрч сууна.
Ховор ан амьтдыг агнах, барих зөвшөөрлийн төлбөр нь орон нутгийн төсөвт төвлөрдөг учраас хяналт, шалгалтыг нь орон нутаг хариуцна гэж салбарын сайд нь хариуцлагаас зугтаасан мэдэгдэл хийсэн. Даанч “Хэдэн төгрөг нь хаа юм” хэмээн алгаа тосож суугаа орон нутгийн дарга нар хянаж, шалгах нь юу л бол. Буга намнасан, шонхор шувууг гэмтээсэн зэрэг олон нийтийн мэдээллээр ил болсоноос гадна өөр юу хийж, монгол нутагт даналзаж байгааг мэдэх аргагүй.
Дубайн ханхүү Хамдан Бин Мухаммед Бин Рашид Аль Мактуны бие төлөөлөгч Мубарак Алмутайри гэгч нөхөр БОАЖЯ-ны Д.Ганболдтой хамтран ажиллах гэрээ байгуулсан юм билээ. Ийм том хамгаалалттай болчихсон учраас нутаг орныхонд дээрэнгүй хандаж, өөрсдийн отогтоо монголчуудын дөхүүлдэггүй, энэ нутгийн эзэд нь юм шиг хандаж, “Ханхүүгийн маань нутаг мөн” хэмээн жирийн малчны хотыг дээрэмдэж явах нь арга ч үгүй биз ээ.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 26 )
Атаархад байгаа юм уу амьдрах аргад нь суралц л даа
Үнэн мөнийг олж бичжээ.
сүртэй асуудал биш л бншдэ
Монголын төр л зөвшөөрч байгаа учраас сайд нь зөвшөөрч таараа байлгүй. Монгол хүүд бодсон юм байгаа биз. Харин тэр нь ашигтай байж чадаж бна уу үгүй юу гэдэг л бна. Урьд нь Оюунхоролыг баахан ногоон авсан, өвөртөлсөн л гэдэг. Түүгээрээ юу хийж гийгүүлсэн нь сураггүй. Ж.Эрдэнэбат /ер сайд асан/-тай хамтарч юунд зарцуулсан яасан ийснийг бүү мэд. чимээгүй л болсон шүү дээ. Тийм зуршилтай бололтой. Манай томчууд хийж гялайлгасан юмгүй хирнээ гадныханд байгалийн баялаг, газар нутгаа ч өгөхөд бэлэн байх шиг...
Байгаль орчны яамны Батсансарыг зайлуул...... Энэ байгаа цагт авилга цэцэглэж байна!????
Uer buugaad maikhantai yutai khiitei ni jivuuleesei . Khurmast tenger khilgeneesei khur boroogoo ayanga tsakhgaantai ni shovgor shovgor maikhan deer ni buulgaj shataagaasai.. Shonkhor shuvuu ni mgldoo l bx kheregtei..
хөөж явуулах хэрэгтэй. Монгол хүн гадаадад ч эх орондоо ч эд нар шиг ингэж тарвалзаж чадахгүй. Монголчууд энэ дэлхийн уул усны эхэнд амьдарч байгаа учраас ан амьтан ургамал, ногоо, газар шороо, байгалийн өөрийн балансыг барих ёстой, хамгаалах үүргээ биелүүлж амьдрах ёстой гэсэн бичигдээгүй хуультай.
suitgej bainada,alna talna ustgana
Хайран сайхан газар нутаг минь,Бид нар тэдний эх оронд байвал гишгэх газар бүрээ хянуулаастай л байх байх даа,Эзэнгүй газар шиг л байгаа юм байна даа Хэдхэн доллартай ч яалаа байхгүй ч яалаа адилхан. Байгаль амьтад нөөц барагддаг гэдгийг мэдмээр Хүний юманд хүйтэн сэтгэлээр хандаж байна ш дээ яаралтай арга хэмжээ аваачээ Орон нутгийн удирдлагад итгэхгүй бн\n
Хэдэн халтар мөнгө харуулчихвал эх орон, ардтүмэн тэдэнд огтоос хамаагүй.
Редактор нэртэй бас л юм мэдэдгүй хоосон толгойтой хүмүүстээ хэлээчээ. За хэлээд ч нэмэргүй байхаадооо!!!!
Танай мэдээний утга найруулгын маш их алдаатай, сэтгүүлчид нь боловсролгүйгээс утга уялдаагүй мэдээ бичиж байгаа тухай бичсэн комментыг утсгахаа болино уу!!!!!!
Танай мэдээний утга найруулгын маш их алдаатай, сэтгүүлчид нь боловсролгүйгээс утга уялдаагүй мэдээ бичиж байгаа тухай бичсэн комментыг утсгахаа болино уу!!!!!!\n
Танай мэдээний утга найруулгын маш их алдаатай, сэтгүүлчид нь боловсролгүйгээс утга уялдаагүй мэдээ бичиж байгаа тухай бичсэн комментыг утсгахаа болино уу!!!!!!
Хөдөөнии малчид ард иргэд нутаг орондоо эзэн байхын тулд зэвсэглэх хэрэгтэй болж байгаа юм байнадаа
Эх орноо худалдсан муусайн лалрууд хэдэн үедээ өөдлөхгүй
ODOO BOLIO ZOGSOO!!!
Мэдэхгүй юм даа ТӨРСӨН НУТАГТАА ЭЗЭН нь байх ёстой эзэд хэдхэн халтар цааснаас болоод МАЛЧИН АРДАА бодохоо байж дээ ....ЗГ ЕС та юу гэж бодож байна даа ....БО сайдын зөв үү ...нутгаа билчээрээ түр булаалгасан МАЛЧИНЫ буруу юу ....хэдэн ШОНХОР ШУВУУГ МИНЬ аваад буцах харь хүний зөв үү ....аль нь зөв юм болоо ...МЭДЭХГҮЙ ЮМ ДАА
ахтххрор
Гадныхнийг яаж ч чадахгүй наад хөдөөнийхэн чинь,монголчууд очоод юм хийх гэвэл юу юу гэж хуцаж байх бол доо бас хотод ирж шигдсэн гарууд нь холоос ..миний нутаг ус хамгаална тэмцэнэ үхнэ хатна ..гэж хатгаа явууллага хийгээд л их тэнэгтэж байгаа даа.Одоо тэмцээч та нар
юу вэ? ковид гээд Монголчуудаа ч ирэхэд нь янз бүрээр дарамталж хорьж бж юун ан ав бэ? Ийм хачин сайдуудаа огцруулахгүй бол засгийн газар өөрсдөө огцор. Мохголынхоо төлөө гэсэн ТББ-ууд юу хийж бнаа. ажиллаач ард түмэн чинь дэмжээд өгье\n
хайран шувуу, эх нутаг минь
nutag usaa ard tvmnee vneheer bodohgvi umaa.zaailsan um be
Тэр малчин гээд байгаа нөхөр Араб, Монголын найрамдал хамтын ажиллагаанд сэв суулгахаасаа өмнө зайлаарай.
Мөнгөний төлөө хичнээн хөөрхөн амьтдыг хагацааж зовоож байна даа .Хараал нь хар толгойн дээр чинь буунаа . Байгал Орчны сайдаа
Өгсөн мөнгөнөөс өө илүү хор уршиг үлдээх вий