Их 7-гийн уулзалтаар Афганистаны нөхцөл байдлыг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 05

Их 7-гийн орнуудын Гадаад хэргийн сайд нар ирэх долоо хоногт уулзаж, Афганистаны нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ хэмээн Японы Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги мэдэгдлээ.

Хэлэлцээрт мөн ОХУ, Хятад зэрэг бусад орны төлөөлөгчид оролцох аж.

Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Катарт айлчилж, Афганистанаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд туслалцаа үзүүлсэнд нь талархал илэрхийлэх гэнэ.

Тэрбээр Дохад очсон Афганистаны дүрвэгчидтэй уулзах аж. Мөн Германы Гадаад хэргийн сайд Хайко Маастай уулзахаар төлөвлөжээ.

Наймдугаар сарын эхээр Афганистанаас АНУ-ын цэргүүд гарах үеэр талибууд томоохон хотууд руу дайрч эхэлсэн юм. Тэд одоо Афганистаныг бүрэн хяналтдаа авчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top