НҮБ-аас мэдээлснээр “Талибан” хөдөлгөөний хяналтад ороод байгаа Афганистанд хүмүүнлэгийн тусламж оруулахад хүндрэл байхгүй аж.
Афганистаныг сэргээн босгоход тусламж үзүүлэх талуудад санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгааг НҮБ мэдээлээд олон улсын нийгэмлэгүүдэд хандан талибуудтай хэлэлцээр хийхийг уриалжээ.
Яриа хэлэлцээр нь олон сая хүний амь насыг хамгаалахад хэрэгтэй гэв.
“Талибан” хөдөлгөөнийхөн Афганистаны Засгийн газрыг бүрдүүлснээ зарласан ч одоогоор хэн ч үүнийг хүлээн зөвшөөрөөгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )