Рио Тинто “Оюу Толгой”-н ТУЗ-д мэдээлэл өгөхөөс ДАХИН ТАТГАЛЗЛАА

2021 оны 09 сарын 10

“Оюу Толгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл /ТУЗ/  энэ долоо хоногийн мягмар, лхагва гарагт хуралдах товтой талаар өмнө нь мэдээлж байсан.

 

Тэгвэл “Рио Тинто”-гийн хүсэлтээр ТУЗ-ийн хурал түр завсарлажээ. ТУЗ бүрэн бүрэлдэхүүнээрээ хэзээ хуралдах эсэх тов одоогоор тодорхойгүй болоогүй байна.  

“Рио Тинто” Тусгай хорооны дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхээ ТУЗ-ийн энэ удаагийн хурлаар мэдэгдэнэ гэсэн хүлээлт байсан.

Тодруулбал, компанийн ТУЗ-ийн шийдвэрээр байгуулагдсан хөндлөнгийн шинжээчдээс бүрдсэн Тусгай хороо далд уурхайн зардал 1.45 тэрбум ам.доллароор хэтэрсэн нь геотехникийн шалтгаан нөхцлүүдээс болоогүй,  “Рио Тинто”-гийн менежментийн алдаатай холбоотой гэсэн агуулга бүхий дүгнэлтийг өнгөрсөн сард гаргасан юм.

Тэгвэл  “Рио Тинто” уг тайлан дүгнэлттэй холбоотойгоор албан ёсны байр суурийг ТУЗ-ийн гишүүдэд танилцуулаагүй байна.

Өнгөрсөн наймдугаар сарын 25-ны өдөр ТУЗ-ийн хурал болсон ч, “Рио Тинто”-гийн Зэсийн группын гүйцэтгэх захирал Б.Болд өөрийнхөө оронд өөр хүн явуулсан учраас далд уурхайн асуудлаар  хөндлөнгийн шинжээчдийн гаргасан тайлан, дүгнэлттэй холбоотой албан ёсны хариултыг ТУЗ-ийн гишүүд  “Рио”-гоос авч чадаагүй байсан. Мөн энэ удаа ч “Рио Тинто” ТУЗ-ийн хуралд мэдээлэл өгөхөө хойшлуулж байна.

Төслийн 34 хувийг эзэмшигч Монгол Улсын Засгийн газар далд уурхайн үйл ажиллагааг энэ сард багтаан эхлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Харин төслийн менежментийг хэрэгжүүлэгч “Рио Тинто”-гийн зүгээс далд уурхайн зардлын 1.4 тэрбум ам.долларын зардлын хэтрэлтийг “Оюу Толгой” компанийн ТУЗ батлах ёстой гэсэн байр суурийг зөрүүлэн илэрхийлж байна.

Монголын Засгийн газар ч, “Рио Тинто” ч, “Туркойз Хилл” ч Оюутолгой төслийн үйл ажиллагаа тасалдахгүй, хэвийн явагдах ёстой гэдэг дээр ижил байр суурьтай байгаа.

Гэвч дээр дурдсанчлан  зардлын хэтрэлтийн үндсэн шалтгаан нь менежменттэй гэсэн дүгнэлтийг хараат бус шинжээчид гаргаад буй энэ үед, цаашид ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай вэ гэдэг дээр талууд хэлэлцээний хүрээнд ойлголцол, шийдвэрт хүрэх хэрэгтэй байна.

Манай сайт ТУЗ-ийн хурлыг угтан /2021.09.07/ ЗГХЭГ-ын Дэд дарга Б.Солонгоотой ярилцахад, дараах байр суурийг илэрхийлж байсан юм.

Түүнээс  “Шинжээчдийн зүгээс зөвлөөд буй  далд уурхайн зардал  хэтрэлтийн шалтгаануудыг нарийвчлан тогтоох санхүүгийн аудит хийх эсэх шийдвэрийг “Оюу Толгой”-н ТУЗ гаргах ёстой байгаа. Засгийн газарт хамтдаа захидал илгээсэн “Рио Тинто”, “Туркойз Хилл”-ийн ТУЗ дахь төлөөллүүд маргааш болох хуралд ямар байр суурийг илэрхийлэхээс дараа дараагийн олон асуудал хамаарах байх?” хэмээн тодотгон асуухад:

“Компанийн сайн засаглалын зарчим, жишгийг дагавал энэ шийдвэрийг “Оюу Толгой” компанийн ТУЗ гаргах нь оновчтой. Аль ч компанийн ТУЗ-ийн үндсэн чиг үүрэг нь гүйцэтгэх удирдлагад хяналт тавьж, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах шүү дээ. Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр хэтэрч, ашиглалтад орох хугацаа хоёр жилээр хойшилсон нь хувьцаа эзэмшигчдэд очих төслийн үр өгөөжийг бууруулсан. Тиймээс хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд гүйцэтгэх удирдлага хангалттай сайн ажиллаж байна уу, сайжруулах, анхаарах зүйл юу байна гэдэгт төвлөрч ТУЗ шийдвэр гаргах шаардлагатай. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг “Оюу Толгой” компанийн ТУЗ-өөр баталж байсан, хувьцаа эзэмшигчид гүний уурхайн бүтээн байгуулалтын алдаа, асуудал юу байсан талаар тодорхой мэдээлэлтэй боллоо. Цаашид “Оюу Толгой” компанийн засаглал сайжирч, ил тод ажиллана гэдэгт найдаж байна.

“Эрдэнэс Оюу Толгой”  компаниар дамжуулан бид цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар саналаа оруулна. Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүд хэлэлцээд шийдвэрлэх биз ээ” гэхчлэн байр сууриа илэрхийлсэн юм.

Монголын Засгийн газрын ерөнхий байр суурь ийм байгаа. Харин “Рио Тинто”-гийн хувьд ТУЗ-ийн хуралд мэдээлэл өгөхөөс татгалзсан байдалтай өнөөдрийг хүрч байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ganaa(172.69.252.140) 2021 оны 09 сарын 11

naad TUZ GEED BGAA YMNII CHINI DARGA N MGL HUN GESEN BIZDEE? YAGAAD MGLIINHOO TULUU SETGELGUI HUN BAIDAG YM BE?

0  |  0
Зочин(172.69.252.136) 2021 оны 09 сарын 10

Манайхан дургүйд хүчгүй гэгч л болж бна. Шийдвэртэйхэн арга хэмжээ аваачээ. Анхны 5 тэрбум долларын зардлаар Оюу толгойн бүрэн ашиглана гэсэн нь хэтрээд Дубайн 6 тэрбум гээд одоо зардал нь 20 тэрбум доллар дөхөөд явж байгаа талаар Даваасүрэн гишүүн яриад бга. Оюу толгойн ашиглалтын нийт хугацааны зардлын хэтрэлт хэд болоод бна аа. 20 тэрбум дөхөж бгаа нь үнэн бол цагаандаа гарсан дээрэм болж бна шүү.

0  |  0
Зочин(172.69.252.136) 2021 оны 09 сарын 10

Манайхан дургүйд хүчгүй гэгч л болж бна. Шийдвэртэйхэн арга хэмжээ аваачээ. Анхны 5 тэрбум долларын зардлаар Оюу толгойн бүрэн ашиглана гэсэн нь хэтрээд Дубайн 6 тэрбум гээд одоо зардал нь 20 тэрбум доллар дөхөөд явж байгаа талаар Даваасүрэн гишүүн яриад бга. Оюу толгойн ашиглалтын нийт хугацааны зардлын хэтрэлт хэд болоод бна аа. 20 тэрбум дөхөж бгаа нь үнэн бол цагаандаа гарсан дээрэм болж бна шүү.

0  |  0
больж үз(172.69.252.142) 2021 оны 09 сарын 10

NUDNII BULAI RE TINTO, CHIG ICHIG

0  |  0
зочин (202.9.46.71) 2021 оны 09 сарын 10

РИО ТИНТО БУЛХАЙГАА НУУХ ГЭЖ БАЙНА....ОЮУТОЛГОЙГ 1-3 САРЫН ТУРШ ИРГЭД БҮСЛЭН ХААЖ САНУУЛГА ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА.

0  |  1
Энжи(172.69.252.142) 2021 оны 09 сарын 11

Одоо хилээ хаагаад жаахан сөрсөн базаа хийж ОЮУЭРДЭНЭ ямарч бизнесийн ухаан алга.Х.Нянбаатараар ажлын хэсэг ахлуулна ч гэх шиг хол очиж гуцаарай

1  |  1
Top