"Эрхэт Монгол" групп, "Grand Marshal luxury villas" төсөл шилдгийн шилдгээр шалгарлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 13

Барилгын салбарын хамгийн том үзэсгэлэн, яармаг болох "Барилга экспо-2021" үзэсгэлэн өнгөрсөн пүрэв /2021.09.09/ гарагт “Мишээл экспо” төвд нээлтээ хийсэн. Тэгвэл дөрвөн өдөр үргэлжилсэн энэхүү үзэсгэлэн өчигдөр /2021.09.12/ салбарын шилдгүүдээ тодруулан, хаалтаа хийлээ. 

Энэ удаагийн "Барилга экспо-2021" үзэсгэлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, орон сууц, хаусны 30 гаруй төсөл оролцож, барилгын салбарын шинэ, шилдэг бүтээн байгуулалтууд, барилгын материал, ханган нийлүүлэгчийн орчин үеийн технологиудтай ирсэн зочид танилцаж, хөнгөлөлттэй нөхцөлөөр захиалга хийж, хэрэгтэй мэдээллээ солилцлоо.

Үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр “Эрхэт Монгол” групп ажилласан бөгөөд өөрийн хэрэгжүүлж буй “Гранд маршал” цогцолбор хотхон болон “Сити Резидэнс” залуусын хороолол төслөөрөө оролцсон юм.

Өнгөрсөн пүрэв гарагт болсон нээлтийн үйл ажиллагаанд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон холбогдох албан тушаалтнууд, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, дэд захирал Д.Ибрай, МБҮА-ийн Захирал Л.Хулан, МБМҮХ-ны менежер Г.Цэрмаа, Ерөнхий ивээн тэтгэгч “Эрхэт Монгол групп” ХХК-ийн Маркетинг хариуцсан дэд захирал Г.Эрдэнэтөгс, Ерөнхий ивээн тэтгэгч “Тэсо пропертис” ХХК-ийн захирал П.Лхагвадорж, “Тэсо пропертис групп”-ын гүйцэтгэх захирал Б.Мөнхзолбоо, Ивээн тэтгэгч “Монкон Констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л. Батхуяг зэрэг салбарын төлөөллүүд оролцсон.

Салбарын сайдын хувьд хувийн хэвшлийн барилгын компаниудаа дэмжин ажиллана гэдгээ энэ үеэр илэрхийлж байна. Учир нь нийслэл хотын төвлөрөл ихэссэн учраас орон сууцжуулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлэхээ мэдэгдсэн.

-ҮЗЭСГЭЛЭНД 30 ГАРУЙ КОМПАНИ ШИНЭ ОРОН СУУЦ, БАРИЛГЫН МАТЕРИАЛДАА 40 ХҮРТЭЛХ ХУВИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОЛОО-

Үзэсгэлэнгийн өдрүүдэд онцгой хямдрал, урамшуулал зарлаж, бэлэгтэй худалдаа явуулдаг уламжлалтай. Энэ удаагийн үзэсгэлэнд 30 гаруй компани шинэ орон сууц болон барилгын материалдаа 40 хүртлэх хувийн урамшлууллыг зарласан юм. Эдгээр өдрүүдэд үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгч “Эрхэт Монгол” группийн зүгээс өөрийн хэрэгжүүлж буй төслүүддээ онцгой урамшуулал зарласан.

Их хотын залууст зориулсан “Сити Резиденс” хотхон нь улсын сургууль, цэцэрлэг бүх үйлчилгээний байгууллагуудын дэргэд байрлалтай гэдгээрээ онцлогтой. Мөн залууст зориулсан бага метр квадратын сонголт, орчин үеийн чанартай орон сууцыг иргэдэд санал болгож байгаа юм.

Тус группийн хэрэгжүүлж буй “Гранд Маршал” дөрвөн улирлын цогцолбор хотхоны төсөл Сэлбийн аманд сүндэрлэж байгаа билээ. Энэхүү төсөл болон Сэлбэ хүүхдийн зуслангийн цогц шинэчлэлийн хүрээнд нийгмийн хариуцлагын хэрэгжүүлэгч “Эрхэт Монгол” групп нийт 8 км бохирын шугам, 19.8 км өндөр хүчдэлийн шугамыг өөрийн хөрөнгө оруулалтаар татаж байна. Ингэснээр Сэлбэ орчмын айл өрх, аж ахуйн нэгжүүдийн байнгын бэрхшээл болсон тог, цахилгаан, бохирын асуудлыг шийдвэрлэхэд том түлхэц үзүүлэх юм.

-ШИЛДГИЙН ШИЛДГҮҮДЭД "ЭРХЭТ МОНГОЛ" ГРУПП, "GRAND MARSHAL LUXURY VILLAS" ТӨСӨЛ ШАЛГАРЛАА- 

Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдсан энэ удаагийн "Барилга экспо-2021" үзэсгэлэнгийн Шилдгийн шилдэг "Гранпри" шагналын эзнээр "Эрхэт Монгол" группийн хэрэгжүүлж буй "Grand Marshal luxury villas" төсөл, "Шилдэг нийгмийн хариуцлагатай компани"-аар "Эрхэт Монгол" групп шалгарлаа.

Сүхбаатар дүүргийн 20-р хороо, Сэлбийн аманд хэрэгжүүлж байгаа “Grand Marshal Luxury Villas” нь нийт 13.2 га талбайд орчин үеийн интерьер, экстерьерийн шийдэлтэй тансаг зэрэглэлийн 150 айлын таун хаус, твин хаус, сингл хаус болон 396 айлын мульти хаус бүхий 546 айлын өндөр чанартай, төвийн болон төвлөрсөн дэд бүтцэд бүрэн холбогдсон цогцолбор хотхон юм.

Цогцолбор хотхон хэмээн тодотгохын учир нь тус төслийн хүрээнд 35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сэлбийн хүүхдийн зусланг сэргээн шинэчилж, нэг ээлжиндээ 350-370 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай Олон улсын хүүхдийн зусланг бүтээг байгуулж байна. Мөн олон улсын хөтөлбөртэй 350 хүүхдийн сургууль, 350-370 хүүхдийн дотуур байрны кампус, 150 ортой европ стандартын цэцэрлэг, 74 ортой эх, нялхсын сувилал, спорт комплекс зэрэг оршин суугчдынхаа хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангах цогц орчин төлөвлөгджээ. Хотхоны бас нэгэн томоохон давуу тал нь нийт талбайн 70 хувь нь ногоон байгууламжтай байх ба жилийн дөрвөн улиралд цэвэр агаарт амьдрах хамгийн таатай орчныг бүрдүүлэх гоёмсог ландшафт, гадна тохижилт хийгдэж байна.

Төр засаг болон нийслэлээс баримталж буй төвлөрлийг сааруулах, агаарын болон хөрсний чанарыг сайжруулах, иргэдийг ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр бүхий олон ажлыг санаачлан хэрэгжүүлж буй “Эрхэт Монгол” группийн "Гранд маршал" цогцолбор хотхон “Барилга Экспо 2021” үзэсгэлэн яармагийн шилдгийн шилдэг "Гранпри" шагналыг хүртлээ.

-ШИЛДЭГ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИ "ЭРХЭТ МОНГОЛ" ГРУПП-

Тэгвэл Шилдэг нийгмийн хариуцлагатай компаниар мөн л "Эрхэт Монгол" групп тодорлоо. Барилгын салбарт томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж буй “Эрхэт Монгол” групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд олон шинэ жишгийг тогтоож байна. Нэн тэргүүнд “Эрхэт Монгол” групп Монголын анхны хүүхдийн зуслан болох Сэлбэ зусланг өөрийн хөрөнгөөр буюу нийт 35 тэрбум төгрөгөөр шинэчлэн, сэргээн засварлаж байгаа нь ирээдүйн эзэд болсон хүүхэд, багачуудыг эрүүл агаарт тав тухтай амрах, олон улсын жишигт нийцсэн зуслангийн үйлчилгээг жилийн дөрвөн улиралд авах, чанартай сургалтад хамрагдах боломжийг бий болгох юм. Тус групп нь “Сэлбэ цогцолбор” төслийн хүрээнд Сэлбэ зусланг нэг ээлжиндээ 350-370 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, дөрвөн улирлын үйл ажиллагаатай Олон улсын хүүхдийн зуслан, Боловсролын кампус болгон бүрэн шинэчлэх бүтээн байгуулалтын ажлыг амжилттай гүйцэтгэж байна.

Мөн тус групп нь барилгын салбарт анх удаа нээлттэй ил тод байдал, захиалагчийн буюу нийгмийн шилэн хяналтыг бий болгож буй нь үлгэр жишээ шинэ туршлага болж байна. Эрхэт Монгол групп нь хэрэгжүүлж буй төслүүдийнхээ бүтээн байгуулалтын явц, барилгын бүтээц хийцлэл, барилгын материалтай танилцах боломжийг захиалагчдадаа олгож, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил тод нэвтрүүлж байгаа нь барилгын салбарт нэн сайн жишиг боллоо.

Түүнчлэн “Эрхэт Монгол” групп нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгө оруулалтаар 8 км бохирын шугам, 19.8 км өндөр хүчдэлийн шугамыг хувийн хөрөнгө оруулалтаар Сэлбийн ам руу татаж байна. Ингэснээр Сэлбэ орчмын айл өрх, аж ахуйн нэгжүүдийн байнгын бэрхшээл болсон тог, цахилгаан, хөрсний бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд томоохон хувь нэмрээ оруулж байна.

-"ЭРХЭТ МОНГОЛ" ГРУППЫН ХАМТ ОЛОН ШИНЭ ЖИШИГ ТОГТООЛОО-

"Эрхэт Монгол” групп олны хайр хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс, Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд мандуулан сурталчилсан Олимп, Паралимпын тамирчид, дасгалжуулагч нарыг урамшуулж, шагнаж байгаа нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж буй бас нэгэн шинэ жишиг болж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд олон жишиг ажил хийж, салбартаа болон нийгэмд үлгэр дуурайлал болон манлайлж буй “Эрхэт Монгол” групп энэ удаагийн “Барилга Экспо-2021” үзэсгэлэн, яармагийн “Шилдэг нийгмийн хариуцлага компани”-ийн хүртлээ. 

“BARILGA EXPO 2021” үзэсгэлэнгийн шилдгээр тодорсон компаниудтай танилцана уу. 

"Эрхэт Монгол" группийн "GRAND MARSHAL LUXURY VILLAS" төсөл - ШИЛДГИЙН ШИЛДЭГ ГРАНПРИ

"ЭРХЭТ МОНГОЛ" ГРУПП - ШИЛДЭГ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИ 

"МОНЦЕМЕНТ БИЛДИНГ МАТЕРИАЛС" ХХК - ШИЛДЭГ ҮЙЛДВЭРЛЭГЧ 

"САЙХАН ТӨМӨРТ" ХХК - ШИЛДЭГ ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧ 

"АКТИВ ГАРДЕН РЕСИДЭНС" - ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ 

"УНИВЕРСУМ ГРУПП" ХХК - ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ

"Монкон констракшн" ХХК "360 МАНДАЛА"  - ШИЛДЭГ ШИНЭ ОРОН СУУЦ 

"ТЭСО ПРОПЕРТИС" ХХК - ШИЛДЭГ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭГЧ 

Үзэсгэлэнгийн шилдгээр шалгарсан компаниуддаа халуун баяр хүргэе.


 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.80.66) 2021 оны 09 сарын 13

зиндаа хоршоо гэж хүмүүсийг хуурч басйан болохоор Мандахбаярт нэг л итгэлгүй байна шүү

0  |  0
Top