Талибууд эмэгтэй оюутнуудад зориулж шинэ дүрэм гаргав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 13

Талибаны боловсролын сайд Абдул Баки Хаккани Афганистан дахь эмэгтэйчүүд, охидын боловсролын чиглэлээр гаргасан шинэ дүрэм танилцуулжээ.

Түүний хэлснээр, Афганистаны их сургуулиудыг хүйсээр тусгаарлах бөгөөд хувцаслалтын шинэ дүрмийг нэвтрүүлэхээр болжээ.

Баки Хакканийн мэдэгдсэнээр, эмэгтэйчүүдийн сурах эрх нээлттэй ч эрчүүдтэй хамт суралцахгүй ба сургалтын хөтөлбөрийг мөн эргэн харах аж. 1996-2001 оны хооронд талибуудын дэглэмийн үед эмэгтэйчүүд, охидыг сургуульд суралцахыг хориглож байсан юм.

Афганистаны их сургуулиуд эрэгтэй, эмэгтэй оюутнуудыг салангид хичээллүүлэх хангалттай нөөц үгүй тул эмэгтэйчүүдийн суралцах эрх хязгаарлагдана гэж зарим ажиглагчид үзэж байна. Гэсэн хэдий ч Хаккани тус улсад хангалттай эмэгтэй багш бий гэж онцлоод шаардлагатай тохиолдолд эрэгтэй багш нар хөшигний араас хичээл заах, шинэ технологи ашиглах боломж бий гэжээ.

Афганистанд бага болон дунд сургуулиудад охид, хөвгүүд салангид суралцдаг.

Эмэгтэй оюутнууд хижаб өмсөх шаардлагатай гэж Хаккани онцолсон бөгөөд нүүрээ халхлах тусгай өмсгөл зүүхийг шаардах эсэхийг тодруулаагүй байна.

ЮНЕСКО-гийн мэдээллээр, 2001 онд талибуудын дэглэмийг унагасны дараа бага сургуулийн эмэгтэй сурагчдын тоо бараг тэгээс 2.5 саяд хүрчээ. Өнгөрсөн арван жилд бичиг үсэг тайлагдсан эмэгтэйчүүдийн эзлэх хувь 30 хувьд хүрсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(108.162.245.12) 2021 оны 09 сарын 15

ene muu novshnuud tegeed huuhed yaj hiideg bainaa kkk. LALaruud.

0  |  0
Top