Катарын гадаад хэргийн сайд Мохаммед бин Абдулрахман Аль Тани Афганистанд айлчилж, Талибаны шинэ Засгийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгч мулла Мохаммад Хассан Ахундтай уулзжээ. Түүний энэ айлчлал АНУ тус улсаас цэргээ гаргасны дараа болсон анхны өндөр хэмжээний айлчлал юм.
Тэрбээр мөн Афганистаны Ерөнхийлөгч асан Хамид Карзай болон Үндэсний эвлэрлийн зөвлөлийн тэргүүн Абдулла Абдуллатай уулзсан байна.
Айлчлалынхаа үеэр Аль Тани шинэ засгийн газрын хэд хэдэн гишүүдтэй уулзаж, Афганистан дахь улс төрийн нөхцөл байдал болон Катар улсаас Афганистаны ард түмэнд дэмжлэг, туслалцаа үзүүлэх чиглэлээр гаргаж буй хүчин чармайлтын талаар ярилцжээ.
Катар улс нь АНУ, түүний холбоотнууд болон афганчуудыг нүүлгэн шилжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэжээ.
Одоогийн байдлаар Талибуудын шинэ засгийн газрыг дэлхийн ганц ч улс орон хүлээн зөвшөөрөөгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )