Пентагон Кабулд өгсөн агаарын цохилтоо алдаа байсан гэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 19

Энэ оны наймдугаар сарын 29-ний өдөр Кабул хотод нисгэгчгүй нисдэг аппаратын тусламжтай хийсэн агаарын цохилтын улмаас 10 гаруй энгийн иргэн, тэр дундаа долоон хүүхэд амиа алдсаныг АНУ-ын батлан хамгаалахын яамнаас явуулсан шалгалтаар тогтоожээ.

АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалын тэргүүн генерал Кеннет Маккензийгийн мэдэгдсэнээр, цохилтын үеэр “Исламын улс” бүлэглэлтэй холбоотой этгээдүүдийг устгасан магадлал бага гэдгийг Пентагон хүлээн зөвшөөрсөн байна. Генерал Маккензи амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлж, энэ цохилт нь алдаа байсныг хүлээн зөвшөөрчээ.

Энэ оны наймдугаар сарын 29-ний өдөр АНУ-ын Зэвсэгт хүчний нисгэгчгүй нисдэг аппарат Кабул хотод нэгэн автомашинд цохилт өгсөн байна. Америкийн тал энэ автомашин их хэмжээний тэсрэх төхөөрөмж тээвэрлэж байсан тул нисэх онгоцны буудал аюулд ороод байсан гэж мэдэгджээ. Есдүгээр сард Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби Вашингтон энэ цохилт зөв байсан гэдэгт итгэлтэй байна гэж мэдэгдэж байв. Ингэхдээ Вашингтон олон тооны энгийн иргэд энэхүү агаарын цохилтын улмаас амь үрэгдсэн тухай мэдээлэлд тухайн үед тайлбар хийгээгүй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top