Филиппиний Ерөнхийлөгчид боксчин Мэнни Пакья өрсөлдөнө

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 20

Филиппиний боксчин, Сенатын гишүүн Эммануэль Дапидран Пакьяо 2022 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгджээ.

CNN Philippines сувгийн мэдээлснээр, Мэнни Пакьяо нэрээр алдаршсан түүнийг “Ардын эрх” Филиппиний ардчилсан намаас /PDP-Laban/ нэр дэвшүүлэх албан ёсны шийдвэр гаргасан байна.

“Ардын эрх” Филиппиний ардчилсан нам Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд сенатор Кристофер Бонг Го-д нэр дэвших санал тавьсан ч тэрбээр саналыг нь хүлээн аваагүй байна.

Үүнээс өмнө Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертег “Ардын эрх” Филиппиний ардчилсан намаас тус улсын дэд ерөнхийлөгчийн албан тушаалд албан ёсоор нэр дэвшүүлсэн тухай мэдээлжээ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.10.23.123) 2022 оны 05 сарын 10

TER 1 MAERIK HAYATAD DAGAJ SALBAGANDAG ULSAD YER NI HENCH BAISAN YAADIN

0  |  0
Top