НҮБ-ын Ерөнхий ассамблейн ээлжит 76-р чуулганы өндөр түвшний долоо хоногт хүрэлцэн ирсэн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй хоёр талын уулзалт хийжээ.
Цагаан ордны мэдээллээр, талууд АНУ, НҮБ-ын түншлэл хүний эрх, эрх чөлөө, олон улсын эрх зүйг хүндэтгэх зэрэг нийтлэг үнэт зүйлс дээр тулгуурлан бэхжиж буй нотолсон байна.
Тэд хүн төрөлхтний өмнө тулгараад буй сорилтуудыг шийдвэрлэхдээ олон талт харилцааны зарчим, ардчилал, олон улсын либерал дэг журмыг сахин, хамгаалахын ач холбогдлыг онцолжээ.
НҮБ-ын гишүүн орнууд хүчээ нэгтгэн коронавирусний эсрэг тэмцэх, цаашид эрүүл мэндийн салбарт тулгарах сорилтуудад бэлэн байх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүнсний тогтолцоо, хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, хүмүүнлэгийн асуудлыг шийдвэрлэх, аливаа мөргөлдөөнөөс зайлсхийх, дэлхий дахинд хүний эрхийг хамгаалах зэрэг өргөн хүрээний асуудлыг хөндөн ярилцжээ.
Сэтгэгдэл ( 0 )