Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар Цагаан ордонд хийсэн уулзалтын үеэр тус хоёр улсын ОХУ, БНХАУ-ын талаар баримтлах байр суурь нь Лондон, Вашингтоны эрх ашигт суурилсан байна гэдэгт санал нэгдсэн тухай Даунинг стрит мэдээлжээ.
Талууд олон улсын чанартай өргөн хүрээний асуудлыг хэлэлцжээ. Тухайлбал, Афганистаны асуудлыг хөндөж, тус улсад амь үрэгдсэн цэрэг, энгийн иргэдийн дурсгалыг хүндэтгэх шилдэг арга зам нь тус улсад хүмүүнлэгийн хямрал үүсэхээс урьдчилан сэргийлэх, олсон амжилтаа бататгахын тулд дипломатын болон хүмүүнлэгийн бүхий л боломжийг ашиглах явдал юм гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Дэлхийн хамтын нийгэмлэг “Талибан” хөдөлгөөнийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг зөвшилцлийн замаар шийдэж, талибууд хүний эрхийг хүндэтгэн, сахих эсэхээс хамаарна гэж талууд онцолсон байна.
Түүнчлэн, дэлхийн улс орнууд уур амьсгалын асуудал, коронавирусний эсрэг вакцины хүртээмжийг хангах тал дээр өгсөн амлалтуудаа биелүүлэх шаардлагатай гэж талууд онцолжээ.
Жонсон, Байден нар Австрали, АНУ, Их Британийн байгуулсан аюулгүй байдлын салбар дахь түншлэл нь энх тайван, тогтвортой байдлыг хангахад гүйцэтгэх чухал үүргийг онцолж, ийм түншлэл нь хоёр улсын нэгдмэл үнэт зүйлс, эрх ашгийг илэрхийлж байна гэж мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )