ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ: НҮБ-ын индрээс ХЭН ЮУ ХЭЛЭВ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 23

Дэлхийн олон улс орны удирдагчид тухайн улс, бүс нутаг, дэлхий дахинд хамаатай янз бүрийн сэдвээр үг хэлэх нь НҮБ-ын Ерөнхий ассамблейн жил бүр болдог чуулганы ерөнхий дүр зураг. Жил бүр тодорхой дуу хоолой давамгайлна.

“The Associated Press” агентлаг цар тахлын улмаас нэг жилийн завсарлага авсан НҮБ-ын индрээс ерөнхий хэлэлцүүлгийн хоёр дахь өдөр дэвшүүлсэн, дэлхийн хэвлэлүүдийн анхаарлын төвийн гадна үлдсэн үзэл санааг хүргэжээ.
 

-Таван тивийн улс, үндэстний энх тайван, аюулгүй байдал, хөгжил дэвшил, хүний эрхийн төлөөх НҮБ-ыг монголчууд бид туулсан нэгэн жарны маань итгэлт нөхөр, туулах олон жарны маань өмөг түшиг хэмээн хардаг. Танилтай хүн талын чинээ, танилгүй алгын чинээ гэж монголчууд ярьдаг.
 

  • Молдовын Ерөнхийлөгч Маяа Санду:
     

-Манай гараг дээр аюулгүй байдлын хямрал улам бүр тэлсээр байна. Үүний үр дагавар харилцан хамаарал бүхий дэлхийн өнцөг булан бүрт мэдрэгдэж байна.
 

  • Малавигийн Ерөнхийлөгч бөгөөд батлан хамгаалахын сайд Лазарус Маккарти Чаквера:
     

-Бид бүгд гэр гэж нэрлэдэг гарагаа бохирдуулбал цэвэрлэгээний мөнгөө өөрсдөө төлөх нь зөв.
 

  • Кабо Верде улсын Ерөнхийлөгч Жорже Карлуш ди Алмейда Фонсека:
     

-Ковид-19 цар тахлаас үүдэлтэй өнөөгийн хямралын үед бидний үе болон хойч үе, юун түрүүнд залуусын хариуцлагыг сорьсон боломжуудын хямрал бий болоод байна.
 

  • Маршалын Арлууд улсын Ерөнхийлөгч Дэвид Кабуа:
     

-Жижиг улсын ч тэр, их гүрний ч тэр удирдагчид хийж, бүтээх туйлын эрмэлзэлтэй байх учиртай. Бид Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг өөрчлөх гэж оролдох хэрэггүй. Номхон далайн арлуудын бүс нутгийн маань аюулгүй байдалд дэлхийн их гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөн шинээр заналхийлж байна. Бид дахин энэ тулааны гол талбар нь болох ёстой юу?”.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top