"Сайжруулсан түлшний цогц хэрэглээ аян"-ы хүрээнд БОАЖЯ-ны Ажлын хэсэг Баянгол дүүрэгт ажиллалаа.
Тус дүүргийн өвлийн бэлтгэл хангалт 50 гаруй хувьтай байна. Учир нь айл өрхийн шилжилт хөдөлгөөн ихтэй, түрээсийн хашаа байшин олонтойгоос үүдэн тулгалт хийх, өрх нэг бүрчлэн бүртгэх, айлуудаар нь орж мэдээлэл тодруулах зэргээр ажиллагаа нэмэгддэг байна.
Иргэдийн санал бодлыг сонсоход зарим нь 7 хоногийн хэрэглээнд зургаан шуудай сайжруулсан түлш багадаж байгааг хэлж байна. Харин ажлын хэсгийн төлөөлөгч ногоон зээлийн талаар мэдээлэл өгч, түлшээ ногоон технологитойгоо хослуулан хэрэглэбэл эдийн засгийн хэмнэлттэй, эрүүл, аюулгүй орчныг сайжруулна, нөгөө талаар үнс бага гарна гэх мэт зөвлөгөөг өглөө.
Яндан, зуухынхаа битүүмжийг шалгаж, дохиолол мэдрэгчээ ажиллуулах нь таны гэр бүлийг эрсдэлээс сэргийлнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Үхсэн ацных нь ногоон хөгжил бодлого төлөвлөлт