Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон руу өндөг шидсэн оюутныг сэтгэцийн эмнэлэгт хүргэсэн тухай Лион хотын прокурорын газар мэдээлжээ.
Өнгөрсөн даваа гарагт /2021.09.27/ Макрон Лион хотод олон улсын хүнсний үзэсгэлэн худалдааг үзэж, сонирхох үеэр энэ хэрэг гарчээ. Өндөг түүний мөрийг оносон байна.
Францын төрийн тэргүүн рүү өндөг шидсэн залууг тэр даруйд баривчилж, төрийн эрх мэдэлтний эсрэг хүчирхийлэл үйлдсэн хэргээр шалгаж байна.
Лион хотын прокурорын газраас тавьсан саналын дагуу түүнийг сэтгэцийн сорилд оруулсан бөгөөд сэтгэцийн эмгэг судлалын шинжээчид түүнийг сэтгэцийн эмнэлэгт хүргүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргажээ. Орон нутгийн “BFMTV” сувгийн мэдээллээр, 19 настай оюутныг Брон хотын “Vinatier” эмнэлэгт шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )