Ирэх онд Монгол Улсын төсвийн орлого 16.4 их наяд төгрөг байна гэсэн тооцооллыг Засгийн газраас хийж, төсөлд тусган УИХ-д өргөн бариад буй.
Тэгвэл төсвийн орлогын бүрдэлтийн тооцооллыг харвал 472.2 тэрбум буюу хагас их наяд орчим төгрөгийг согтууруулах ундаа, тамхинаас олохоор тусгажээ.
Тодруулбал, согтууруулах ундаа, тамхины хэрэглээний түвшин, орлогын гүйцэтгэл зэргийг үндэслэн 2022 онд согтууруулах ундаа, тамхинд ногдуулах онцгой албан татварын орлогоор 472.2 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцлоо гэж Сангийн яамнаас мэдээлж байна.
Энэ нь 2021 оны батлагдсан хэмжээнээс 12.6 хувиар нэмэгдэхээр тооцоолол юм. Бараа, бүртгэлийн нэгдсэн системээр дамжуулан иргэд тамхи, согтууруулах ундаа зэрэг онцгой албан татвартай барааны гарал үүсэл, импортолсон, үйлдвэрлэсэн хугацааны мэдээллийг хянах боломжтой болсноор иргэдийн эрх ашгийг хохироосон хуурамч бүтээгдэхүүн худалдаалагдахаас сэргийлнэ гэж мэдэгдэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )