ТӨСӨВ 2022: Автомашины татвараас 260 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

2021 оны 10 сарын 01

Ирэх онд Монгол Улсын төсвийн орлого 16.4 их наяд төгрөг байна гэсэн тооцооллыг Засгийн газраас хийж, төсөлд тусган УИХ-д өргөн бариад буй.

Тэгвэл орлогын бүрдэлтийн тооцооллыг харвал суудлын автомашины онцгой албан татварын орлогоор 260 тэрбум төгрөгийг 2022 оны төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ.

Тодруулбал, Монгол Улсад импортолж байгаа нийт тээврийн хэрэгслийн 70 орчим хувийг хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин эзэлж байна. Суудлын автомашины импорт, импортолсон автомашины насжилт, хөдөлгүүрийн багтаамж зэргийг харгалзан ирэх онд суудлын автомашины онцгой албан татварын орлогоор 260 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эрүүл орчин(64.119.25.188) 2021 оны 10 сарын 02

хар утаа гаргадаг бол шууд төмрийн хог руу ачуулах хэрэгтэй. Хар тугалганы эх үүсвэр

0  |  0
Уншигч(66.181.180.46) 2021 оны 10 сарын 01

Гэвч 26 оноос буруу рультэй бол явуулахгүй гэж байгаа биз дээ

0  |  0
Top