Засгийн газар хэрэгжээгүй ХЭМНЭЛТИЙН бодлогоо төсвийн төсөлд тусгалаа

2021 оны 10 сарын 02

Энэ долоо хоногт Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан. 16.4 их наяд төгрөгийн орлого олж, 18.1 их наяд төгрөгийн  зарлага гаргахаар тооцоолон тусгасан төслийг “Тойргийн биш Хөгжлийн хөрөнгө оруулалт руу чиглэсэн” гэж засгаас тодотгож буй.

 

Жил жилийн төсөвт тойргоо услах мөнгө суулгуулж ирсэн парламентын гишүүд ирэх өдрүүдэд болох хэлэлцүүлгийн явцад олон зүйл хэлж ярих нь дамжиггүй. Одоогоор төсвийн төслөөс харахад  төсвийн байгууллагууд ирэх онд хэмнэлтийн горимд ажиллах зорилт тавьсан байна.

Сануулахад, Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа  цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагаас бусад улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэх горимд шилжүүлсэн.

Энэ дагуу, үр ашиггүй зардлыг бууруулж, зардлыг тэвчих замаар батлагдсан төсвөө 10-аас доошгүй хувь хэмнэх ёстой.  Мөн цалин хөлс нэмэх, шагнал урамшуулал олгохгүй байх, ажилтны ажил, үүргийн хуваарийг оновчтой болгож,  чиг үүргийн давхардлыг арилгах, шинээр автомашин, албан тасалгааны тавилга худалдаж авахгүй байх, Засгийн газрын шийдвэр гарснаас бусад тохиолдолд нийтээр тэмдэглэх баяр ёслол, салбарын өдөр, нэрэмжит болон тэмдэглэлт ой, аялал зугаалга, тойрон аялал, урлаг, спортын наадам, тэмцээн зохиохгүй байхыг үүрэг болгосон.

Гэвч өнгөрсөн найман сарын хугацаанд  төрийн өмчит компани, яам агентлагууд тэвчиж болохуйц олон арван зардлыг тэвчилгүйгээр гаргаж байсныг Шилэн данс, Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем рүү  ороод харчихад хэн хүнд нээлттэй байгаа.

Тэгвэл Ерөнхий сайд өнгөрсөн саруудад биелэгдээгүй их хэмнэлтийн бодлогоо  ирэх оны төсвийн төсөлд тусгаж оруулж ирлээ.

Эрүүл мэнд, онцгой байдал, Мэргэжлийн хяналт, гааль болон төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудаас бусад төсвийн байгууллагууд ирэх онд зардлаа хэмнэхээр тусгаад байна. Төсвийн хэмнэлтийн хүрээнд төрийн байгууллагууд тавилга, ном хэвлэл,  зочин төлөөлөгч хүлээн авах, сургалт семинар, уралдаан тэмцээн зохион байгуулах, яамд тээвэр шатахуун авах зэрэг зардлыг 100 хувь хэмнэх,  дотоод томилолт, бичиг хэргийн зардыг 50 хувь хэмнэснээр, нийтдээ 12.1 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргана гэсэн тооцооллыг төсөвт тусгасан байна. Зардлын хэмнэлтийг тодруулбал:

Орон тоог хязгаарлах чиглэлээр: Төрийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын ажлын ачааллыг нягтруулах, чиг үүргийг оновчтой хуваарилах зорилгоор дараах зохицуулалт хийнэ. Үүнд:

 

  • Сайд нар нэгээс илүүгүй зөвлөх, туслахтай байх;

 

  • Дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга дундаа нэг туслахтай байх;

 

  • Засгийн газрын агентлаг нэгээс илүүгүй дэд даргатай байх, дарга нь зөвлөхгүй байх;

 

  • Тэтгэвэрт гарсан хоёр албан хаагч тутамд нэг нөхөн томилгоо хийх.

 

Төрийн үйл ажиллагааг цахимжуулах чиглэлээр: Төсөв хэмнэж, иргэдэд хүргэх үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай хүргэх зорилгоор бүх шатны төрийн байгууллагын сургалт, семинар, хурал, зөвлөгөөн зохион байгуулах, албан хаагчийг мэргэшүүлэх арга хэмжээг цахимаар зохион байгуулж холбогдох зардлыг бууруулна.

Мөн захиргааны албан хаагчид долоо хоногийн ажлын нэг өдөр нь гэрээсээ цахимаар ажиллахыг зөвшөөрөх,

Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд цахим гарын үсэг нэвтрүүлж банк, даатгал, нотариат, тусгай зөвшөөрөл, хөрөнгө болон эрх өмчлөх, эзэмших, ашиглах шилжүүлэх, сунгах зэрэг үйлчилгээнд ашиглах зэрэг нь иргэдийн цаг завыг хэмнэх, авто замын түгжрэлийг багасгахад эерэг нөлөөтэй байх болно.

Бараа үйлчилгээний зардлыг бууруулах чиглэлээр: Бүх шатны төсвийн байгууллагын дараах зардлыг хэмнэлтийн горимд шилжүүлж дараах байдлаар санхүүжүүлнэ. Үүнд:

 

Санхүүжилтийг 100 хувь хязгаарлах зардал:

 

  • Төрийн захиргааны төв байгууллагуудынтээвэр, шатахуун;

 

  •  Гадаад албан томилолт;

 

  • Зочин төлөөлөгч хүлээн авах;

 

  • Тавилга, эд хогшил худалдан авах;

 

  • Ном хэвлэл худалдан авах, хэвлүүлэх;

 

  • Сурталчилгаа хийх;

 

  • Бэлэг дурсгалын зүйлс бэлтгэх;

 

  • Биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулах;

 

  • Байгууллагын болон салбарын тэмдэглэлт өдөр, ой тэмдэглэх, баяр ёслолын аргахэмжээ зохион байгуулах;

 

  • Салбартай холбоотой киноны уран бүтээлхийх.

 

  • Тусгай чиг үүрэг гүйцэтгэхээс бусад байгууллага шинээр автомашин худалдан авах;

 

  • Албан конторын барилга шинээр барих

 

Санхүүжилтийг 50 хувь хязгаарлах зардал:

 

  • Бичиг хэргийн зардал;

 

  • Ковид-19 халдварт цар тахалтай тэмцэх чиг үүрэгтэйгээс бусад бүх шатнытөрийн байгууллагын дотоод албан томилолт

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хамилан ОЮУК(103.57.94.141) 2021 оны 10 сарын 03

Төрийн ажилд өдөр өдөрт өөрлөгддөг шийдвр байж таарахгүй ээ.Ямар өнгөө өөрчилж байдаг хамилан биш дээ

0  |  0
Жонхуун сэтгэлгээ(103.57.94.141) 2021 оны 10 сарын 03

Саяхан л ил задгай нийтийг хамарсан үзүүлвэрийг зогсоохгүй улам өргөжүүлэх юм ярьсан.5 хонолгүй зардлыг танах юм арих хүүхдийн үгэнд иргэд итгэх үү?!

0  |  0
бодох л бодол(103.57.94.141) 2021 оны 10 сарын 03

Парламент гэгч нь Арилжааны сэтгэхүйтэй хүүхдүүд хэцүү

0  |  0
гашуун үнэн(103.57.94.141) 2021 оны 10 сарын 03

Энэ хүүхэд хүүхдийн сэтгэхүйгээр янз янзийн л юм ярих.Аль үнэн, цаг үеэ олсон шидвэр болох,энэ нь бодит ажил болох нь тодорхойгүй . Итгэхэд бэрх ,ярих нь гүйцэтгэлээсээ тэс хөндлөн болчимгүй салан баавгайн үлгэр гэгчээр энэ хүүхдийн ороо бусгаа, донсолсон яринд итгэх хэцүү?

0  |  0
зочин(139.5.218.133) 2021 оны 10 сарын 03

Дижитал үндэстэн болж бүх хүн зайнаас ажиллаж болж байхад 200 мянган төрийн албан хаагчаа 100 мянга хүртхл бууруул

0  |  0
(122.201.22.170) 2021 оны 10 сарын 03

76 ухна утасныхаа төлбөрийг өөрсдөө төлдөг болооч ээ

0  |  0
toim(66.181.179.156) 2021 оны 10 сарын 02

gerte ssuh arga algaa yund aingej ar dtumene gemgui hun humus ingej uzlere aprjignuald.iim tultal chngaal,.chi shronginho yaltanag ingej zoodj alaldaa.

0  |  0
huelst(66.181.179.156) 2021 оны 10 сарын 02

gerte suh aga algaa duuchimee parjignaal parjignaal.ii chnga diagram hih yum hergetein odo ountraagad ogoo.

0  |  0
иргэн(202.9.46.140) 2021 оны 10 сарын 02

12.1 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргана гэсэн тооцооллыг төсөвт тусгасан НЬ ДЭНДҮҮ БАЙНА БАЙНА. 120,0 ТЭРБУМ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧДАА 50% ЦӨӨЛ.................

0  |  0
Хүсэлт(103.57.94.141) 2021 оны 10 сарын 02

Хүү минь олон долоон юм яриад хэрэггүй ээХурхан шиг зайгаа тавиад яв..Үнэхээр улс удирдана гэж зориод байгаа бол суурь мэдлэгээ өргөжүүлж туршлага хуримтлуулаа.Туршлага бол ааялага мэдгийг ойлгоо

0  |  0
Top