Кишида Фүмио АНУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярив

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 05

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио албан тушаалаа авсны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай анх удаа утсаар ярив.

Талууд Япон, АНУ-ын эвслийг бэхжүүлэх, чөлөөтэй, нээлттэй Энэтхэг, Номхон далайн бүс нутгийг хөгжүүлэх чиглэлээр хүчин чармайлт гаргахаа нотолжээ.

Японы Засгийн газрын шинэ тэргүүн коронавирус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дэлхий дахиныг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах зэрэг дэлхийн хэмжээний асуудалд цаашид ч анхаарал тавин, ажиллах болно гэж мэдэгдсэн байна.

Цагаан ордны тэргүүн АНУ Японыг батлан хамгаалах үүргээ хэрэгжүүлэх болно гэж нотлоод энэ үүрэг Хятадын зүгээс маргаан дагуулаад буй Сэндакү аралд мөн хамаатай гэж тодруулжээ.

Хойд Солонгосын тусгай албадад хулгайлагдсан япончуудын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр цаашид талууд хамтран ажиллах шаардлагатай гэдэгт мөн санал нэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top