Афганистаны сүмд халдлага болж, 100 хүн амиа алдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 09

Афганистаны Кундуз мужийн сүмд баасан гарагийн мөргөлийн үеэр халдлага болж, 100 орчим хүн амиа алджээ. Халдлагын үеэр 140 хүн гэмтэж бэртсэн байна. Дэлбэрэлт болох үеэр сүмд маш олон хүн байсан аж. 

Халдлагыг амиа золиослогч үйлдсэн талаар талибуудын түр засгийн газраас мэдэгджээ.

“Талибан” хөдөлгөөний Соёлын комиссын гишүүн Мохаммад Жалал цахим хуудсандаа “Террорист ажиллагааг “Исламын улс” террорист бүлэглэл үйлдсэн” гэж бичсэн ч тус бүлэглэл халдлага үйлдээгүй гэжээ.

НҮБ-аас Афганистанд тохиолдсон явдалд гүн эмгэнэл илэрхийлээд “Энэ гэмт хэрэг нь Афганистан дахь хүчирхийллийн сэтгэл түгшээсэн жишээ юм” гэж мэдэгдлээ.

АНУ дээрх халдлагыг хурцаар шүүмжилж “Афганистаны ард түмэн терроризмгүй ирээдүйг хүртэх ёстой” гэж Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Нед Прайс мэдэгджээ. Шиитийн сүмд итгэгчид рүү халдсан эмгэнэлт явдалд Вашингтон эмгэнэл илэрхийллээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
talib(192.82.90.38) 2021 оны 10 сарын 10

boom boom boom

0  |  0
Top