Дэлхийн банк Монгол Улс дахь “Төсвийн зарлага ба санхүүгийн хариуцлага”-ын хоёр дахь үнэлгээг 2020 оны арванхоёрдугаар сараас 2021 оны зургаадугаар сарын хооронд гүйцэтгэж, тайланг албан ёсоор танилцуулах арга хэмжээг өнгөрсөн баасан гарагт цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Дэлхийн банк Монгол Улсын анхны үнэлгээг 2015 онд хийж байсан бол хоёр дахь удаагийн үнэлгээг:
Энэ удаагийн үнэлгээ нь 2015 оноос хойш манай улсын төсөв, санхүүгийн удирдлагын тогтолцоонд гарсан ахиц дэвшлийг тодорхойлж байгаа бөгөөд тайланд дурдсанаар нийт 12 үзүүлэлтийн оноо өмнөх үнэлгээний түвшнээс дээшилсэн байна гэж Сангийн яамнаас мэдээллээ.
Сүүлийн гурван жилийн хугацаанд төсөв санхүүгийн тогтолцоог сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тухайлбал, төсвөөс гадуурх харилцааг хязгаарласан, төсвийн сахилга батыг сайжруулсан, татвар төлөгчийн бүртгэлийг сайжруулж татвар төлөх үйл ажиллагааг хялбаршуулсан, мөнгөн хөрөнгийн болон өрийн удирдлагыг сайжруулсан, төсвийн төлөвлөлт болон гүйцэтгэлийн хоорондын зөрүүг багасгасан, цалин хөлсний төсөвлөлтийг боловсронгуй болгосон, түүнчлэн төсөвт хийдэг хөндлөнгийн аудитын гүйцэтгэлийг сайжруулсан зэрэг нь үнэлгээний оноог өсгөхөд нөлөөлжээ.
Сэтгэгдэл ( 0 )