Афганистаны сүмд дэлбэрэлт болсны улмаас амиа алдсан хүний тоо 62-т хүрлээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 16

Афганистаны Кандагар хотын исламын шиит урсгалын сүмд дэлбэрэлт болсны улмаас нас барсан хүний тоо 62-д хүрчээ. Халдлагын улмаас 200 гаруй хүн шархадсан байна.

Тус сүмд хуран цугларсан олон нэг долоо хоногийн өмнө Кундуз мужид болсон дэлбэрэлтийн улмаас нас барсан 120 хүний дурсгалыг хүндэтгэж байжээ.

“Исламын улс” алан хядах бүлэглэл Кандагар дахь шиитүүдийн сүмд гарсан дэлбэрэлтийг зохион байгуулсан гэж мэдэгдсэн тухай Франс Пресс агентлаг мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, гурван амиа золиослогч дэлбэрэлтийг зохион байгуулсан ба нэг алан хядагч сүмийн гадаа гал нээсэн байна. “Исламын улс” бүлэглэл тус сүмд хоёр амиа золиослогч халдлага үйлдсэн гэж мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top