Ирэх оны төсөвтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Хувийн хэвшлээ дэмжих бодлогын хүрээнд төр-хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулж, төрийн зарим үйлчилгээг либералчлах ажлыг үе шаттай эхлүүлнэ” гэж мэдэгдсэн.
Тэрбээр “Төр 51.5 мянган орон тоогоор хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой ажил, үйлчилгээг эрхэлж байна. Хэрэв эдгээр чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлбэл аж ахуйн нэгжүүд жилд дунджаар 218 орчим тэрбум төгрөгийн үйлчилгээ үзүүлж, ажлын бүтээмж, цалин хөлс одоо байгаа түвшнээс дээшлэх боломжтой гэж үзэж байна. Энэ бодлого цаашид амжилттай хэрэгжвэл олон жил шүүмжлэгдсэн төрийн данхар бүтцээс гүйцэтгэлд суурилсан цомхон, чадварлаг болох суурь эхлэл тавигдана.
Төрийн өмчит 339 компаниас томоохон компаниуд ашигтай ажиллаж, төрийн ачаанаас үүрэлцэж байгаа боловч ихэнх нь алдагдалтай ажиллаж байна. Тиймээс төрийн өмчит компаниудад засаглал, бүтцийн өөрчлөлт, ногдол ашгийн бодлогын шинэчлэлийг 2022 онд багтаан хэрэгжүүлж, олон нийтийн нээлттэй хяналтад шилжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах болно” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )