“Чүнчонь энх тайвны кэмп - 2021” цахим өдөрлөг боллоо

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 18

“Чүнчонь энх тайвны кэмп – 2021” цахим өдөрлөг болж, дөрвөн улсын дөрвөн хотын  оюутан залуус оролцлоо. Тухайлбал, Улаанбаатар, Чүнчонь, Шэньян, Хабаровск хотын 20 оюутан улсынхаа түүх соёл, ёс заншил, үндэсний хоолны талаар цахимаар танилцуулж, урлагийн тоглолт хийн  харилцан бие биеэсээ суралцав.

Чүнчонь хотын захиргаа Зүүн Хойд Азийн бүс нутгийн хүүхэд, залуучуудын хамтын манлайллыг хөгжүүлэх зорилготой уг хөтөлбөрийг санаачлан, зохион байгуулжээ. Өдөрлөгийн нээлтэд Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр оролцож, Чүнчонь хотын захиргааны хамт олон, оролцож буй хотуудын нийт удирдлагууд, албан хаагчид болон оролцогчдод баяр хүргэн, мэндчилгээ дэвшүүлэв.

Түүнчлэн, Зүүн Хойд Азийн бүс нутгийн хотуудын иргэд, хүүхэд залуучуудын хамтын ажиллагаа энэхүү хөтөлбөрөөр дамжин улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top