Б.Жавхлан: Экспортын асуудал ирэх жилүүдэд том сорилт байх болно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 10 сарын 27

Экспортын асуудал ирэх жилүүдэд том сорилт байх болно гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр хэллээ.

Тэрбээр “Гол экспортын бүтээгдэхүүн нь уул уурхайн түүхий эд байх болно, үнэ өндөр байгаа энэ үед хангалттай экспорт хийж чадахгүйгээс алдагдал хүлээх төлөвтэй байгаа. Дэлхийн зах зээл уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа энэ боломжийг 2022 онд алдахгүйгээр, экспортын хэмжээг цар тахлын өмнөх үетэй ижил хэмжээнд хүргэхээр төлөвлөсөн”  гэв.

Мөн тэрбээр нөхцөл байдал гадаад, дотоод орчноос хамааралтайг дурдаад дотоодоос шалтгаалах асуудлуудаа шийдвэрлэх чиглэлд бүхий л боломжоо дайчилж байгаа гэлээ.

Тухайлбал, Гашуун-Сухайт боомт дээр чингэлэг тээврээр нэвтрэн өнгөрүүлэх томоохон чингэлэг тээврийн терминалыг барьж дуусгасан байна. Мөн Шивээ хүрэн боомт, Замын-Үүд дэх төмөр замын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгааг дурдлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(139.5.218.170) 2021 оны 10 сарын 27

Наад төсвөө идэж уухаа боль. Улс орон, ард түмэн хэцүү байхад яаж ийж байгаад орлого бүрдүүлэх нэг үйлдвэр бариад ашиглалтанд оруулах юмсан гэсэн сэтгэл өөрт чинь алга. Төсвийг харахад бас л идэж уух зорилготой төсөв хувиарласан байна. Жишээ нь өнгөрсөн онд Хэнтий аймагт 2 тэрбум төгрөгийн хөшөө барьж нураасан, хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Бүр давраад энэ жилийн төсвийг хэд дахин нэмсэн, юун онгоцны буудал вэ...Ийм хүмүүс төрийн толгойд байгаа цагт Монгол улс дампуурна шүү.

0  |  0
Top