Афганистаны түр Засгийн газрын Гадаад хэргийн сайд Амир Хан Моттаки Катарт ХБНГУ-ын тусгай төлөөлөгч Маркус Потцелтой Афганистаны асуудлаар яриа хэлэлцээр хийжээ.
Германы Сайд нарын танхимын төлөөлөгчтэй уулзсан талаараа Афганистаны Гадаад хэргийн яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Абдул Кахар Балхи Twitter хуудсандаа бичсэн байна.
Тэрбээр “Афганистаны энх тайван, тогтвортой байдал, хүмүүнлэгийн тусламжийн хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ” гэжээ.
“Талибан” хөдөлгөөний бүрдүүлсэн Афганистаны шинэ Засгийн газар өмнө нь Катарт АНУ-ын төлөөлөгч нартай уулзаж, АНУ Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон билээ.
Сэтгэгдэл ( 0 )