Эрүүл мэндийн салбарыг нэгдсэн зургаан ЦАХИМ СИСТЕМД шилжүүлжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 28

Эрүүл мэндийн хөгжлийн төв 2021-2024 оны хооронд “Нэг бодлого Нэгдсэн зохицуулалт” гэсэн стратегийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Энэ стратегийг хэрэгжүүлэх хугацаанд 2021 онд Төрийн уламжлалт үйлчилгээг цахимжуулах үйл ажиллагааг бодлогын хүрээнд зохион байгуулжээ.

Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн систем, ЕRP систем, төгсөлтийн дараах богино хугацааны цахим сургалтын платформ, Н-info програмын веб хувилбар, Tableau програм хангамж, Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн платформ зэрэг системийг нэвтрүүлэн ажиллаж байна.

ЭМХТ-ийн ерөнхий захирал Б.Нарантуяа "Эрүүл мэндийн салбарт 4000 гаруй эрүүл мэндийн байгууллага, 57 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилчид ажиллаж байна. Өмнө нь эдгээр байгууллага, хувь хүн бүгд өөр өөр системийг ашигладаг байсан. Эдгээр байгууллага, хувь хүн бүгд энэ платформд хамрагдаж, мэдээллээ солилцох, тусламж үйлчилгээний чанарын асуудлаа солилцох боломж бүрдэж цаг хугацааг хэмнэж байна" гэлээ.

Өмнө нь хөдөө орон нутгаас нийслэл рүү бичгээр албан бичиг, тайлан зэргийг хүргүүлж, цаг хугацаа, олон бэрхшээлтэй тулгарч байсан бол одоо нэгдсэн нэг системтэй болж, эрүүл мэндийн ажилчид интернэттэй үедээ хаанаас ч мэдээллээ явуулж, бас хүлээж авах боломж нөхцөл бүрдэж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цахимжуулснаар эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах, амьдралын чанарыг сайжруулахад бодитой үр нөлөө үзүүлнэ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top