ТӨСӨВ 2022: Ховд аймагт арьс, ширний парк байгуулахаар 9.7 тэрбумыг суулгажээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 10 сарын 29

Ирэх оны төсвийн төсөлд аж үйлдвэрийн паркийн асуудлыг хэрхэн тусгасан талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариулт өглөө.

Ховд аймагт байгуулах аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтад ирэх оны төсөвт 9.7 тэрбум төгрөгийг суулгажээ. Дархан-Уул аймагт байгуулах арьс, ширний паркийг төрийн өмчит компаниудын ашигт ажиллагаанаас хөрөнгө оруулалт хийх байдлаар санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн Засгийн газрын шийдвэрийн дагуу Италийн энэ чиглэлийн үйлдвэртэй ТЭЗҮ-ийг боловруулаад ажиллаж байгаа юм байна. 2022 оны хоёрдугаар сард нарийвчилсан ТЭЗҮ-ийг манай талд хүлээлгэн өгөх аж.

Түүнчлэн малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрийг дэмжих хүрээнд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд дөрвөн аймагт нийт 76 сая ам.долларын өртөг бүхий  дөрвөн  үйлдвэр байгуулахаар ТЭЗҮ-ийг хүлээн авсан бөгөөд гэрээний нарийвчилсан хэлцэлд орохоор ажиллаж байгаа.  Хэлцэл амжилттай болвол ирэх оноос хэрэгжүүлж эхэлнэ гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.27.114) 2021 оны 10 сарын 30

Ойлгоогүй бичсэн юм уу даа. Ховд, Дархан 2 ын ялгааг ойлгоогүй бололтой.

0  |  0
Top