ШИНЭ ЯАМД: Хөгжлийн сайд 4.3 тэрбум, Цахим хөгжлийн сайд 1.8 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ

2021 оны 11 сарын 01

Ирэх оны төсвийн төсөлд шинээр хоёр яам байгуулахаар тусгаад байгаа. Тэгвэл өнөөдөр /2021.11.01/ УИХ дахь  МАН-ын бүлгийн хурлаар шинээр байгуулах яамд, агентлагийн талаар хэлэлцжээ.

Бүлгийн гишүүд Хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Ойн агентлаг, Боловсролын Ерөнхий Газар байгуулахыг дэмжжээ.

Тодотгоход, 2022 оны төсвийн төсөлд Хөгжлийн сайдын захиран зарцуулах зардлын хэмжээг 4,392.4 сая төгрөг, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын захиран зарцуулах зардлыг 1,862.6 сая төгрөг байхаар тусгасан. Эдгээр нь хөрөнгө оруулалтын бус урсгал зардлууд байгаа юм.

Шинээр байгуулагдах хоёр яамны зардлыг төсвийн төсөлд тусгахдаа хэрхэн яаж тооцсон бэ гэдгийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгээс тодруулахад:

“Одоо манайд энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг агентлагууд  байдаг шүү дээ. Тухайлбал, Үндэсний хөгжлийн газар гэхэд Хөгжлийн  яамны суурь болно. Орон тоо  нэмэгдэхгүй. Өмнө нь гарч байсан зардлууд нь  ирэх оны төсөвт  нь тусгагдаад явна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны суурь болно гэсэн үг. Тэгэхээр эдгээр яамтай холбоотойгоор илүү өндөр шинэ зардлууд нэмэгдэхгүй” гэсэн хариултыг өгсөн юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.46.76) 2021 оны 11 сарын 02

ТӨРИЙН ДАНХАР БҮТЭЦ ОРОН ТОО МОНГОЛЫГ ИДЭЖ ДУУСГАХ НЭЭ!!!!!!!!!!!!!

0  |  0
yui(197.211.58.77) 2021 оны 11 сарын 02

Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална\n Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно\nТэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дар

0  |  0
Top