НҮБ энэ сард Афганистан, Сирийн асуудлаар хуралдана

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 02

НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл энэ сард Афганистан, Йемен, Сирийн асуудлыг хэлэлцэх ажээ.

Аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар Ойрх Дорнодын нөхцөл байдал, тэр дундаа Афганистан, Йемен, Сирид болж буй үйл явдлыг хэлэлцэх талаар НҮБ-д суугаа Мексикийн байнгын төлөөлөгч Хуан Рамон де ла Фуенте Рамирес мэдэгдсэн байна. Тэрбээр энэ сарын 1-нээс НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн даргын үүргийг гүйцэтгэж байгаа юм.

Түүний ярьснаар арваннэгдүгээр сарын 22-нд бага оврын зэвсгийн наймаа энх тайван, аюулгүй байдалд ямар нөлөө үзүүлж байгаа талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнээс гадна Босни Герцеговин, Сомали, Йемен, Ирак, Ливи, Сири болон Ойрх Дорнодын асуудлаар хуралдаан хийхээр төлөвлөж байгаа аж.

Афганистаны асуудлаарх хуралдаан арваннэгдүгээр сарын 17-нд болно гэж НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дарга ярьжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top