Афганистаны төрийн эрхэнд “Талибан” хөдөлгөөн гарснаас хойш тус улс анхны гаднын жуулчдыг хүлээн авсан тухай “Bakhtar” агентлаг мэдээлжээ.
Гор мужийн Соёл, мэдээллийн газрын мэдээлснээр, гаднын хоёр жуулчин XII зуунд баригдсан Жамын сүмийн цамхаг зэрэг орон нутгийн түүхэн дурсгалыг үзэж сонирхсон байна.
Тус агентлаг аль улсын жуулчид байсан талаар тодруулаагүй байна.
Сэтгэгдэл ( 0 )